Ядуу өрхүүдийн тэн хагас нь хоолтой золгох эсэхдээ эргэлзэж байна

Бид цар тахлын тархалтыг дотооддоо алдаагүй ч цар тахлын эдийн засаг дахь нөлөөлөл халдвар тархсан улс орнуудтай ижил хүнд тусаж буй билээ. Оны эхний улиралд эдийн засаг 10.7 хувиар агшсан бол зургаадугаар сарын байдлаар төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрээд байна. 


"COVID-19"-өөс шалтгаалсан эдийн засгийн хүндрэл удаан үргэлжилж, улмаар ядуу болон эмзэг бүлгийн хүмүүст хүндээр нөлөөлж болзошгүй байна. Иймд нийгэм, эдийн засгийн байдлыг хянах, цаг үеээ олсон мэдээлэл цуглуулах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ.


ЯДУУ ӨРХҮҮДИЙН 28 ХУВЬ НЬ ХООЛГҮЙ ХОНОЖ БАЙНА

 

Ядуу иргэдийн хувьд хүнсний баталгаат байдал нь чухал асуудал. Тэгвэл судалгаанд оролцсон ядуу иргэдийн  бараг тал хувь нь сүүлийн 30 хоногт мөнгө, санхүүгийн дутагдал болон үнэ өссөний улмаас хангалттай хоол хүнс олж авч чадах эсэхдээ санаа зовсон байна.


Мөн ядуу дөрвөн өрх тутмын гурав нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт нөлөөлсөн гэж хариулжээ. Түүнчлэн ядуу дөрвөн өрх тутмын нэг нь  ирэх долоо  хоногийнхоо хоол, хүнсний хангалттай байдалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Судалгаанд оролцсон нийт өрхийн 40-өөс дээш хувь, ялангуяа ядуу өрхийн 53 хувь нь ирэх сарынхаа өрхийн санхүүгийн байдалд санаа зовсон байдалтай байна. Гурван өрх тутмын нэг нь хоол хүнс хүрэлцэхгүй нь гэж санаа зовсон байна.


Үүнийг шийдвэрлэх ямар арга зам байна вэ? 


Угтаа хот хөдөөд ядуурлын эсрэг явуулах арга хэмжээ өөр байх ёстой. Хөдөө орон нутагт хэрхэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэх вэ гэдэг дээр анхаарах ёстой бол хотод хэрхэн хүнсний бүтэгдэхүүний үнийг тогтвортой байлгах вэ гэдэг дээр анхаарах ёстой юм. Хөдөө орон нутагт "Covid-19" гарсан ч гэсэн хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхлэгчдийн 98% нь яах ч үгүй ажиллаж байна. Харин эдгээр өрхийн 58% нь бүтээгдэхүүнээ борлуулж чадаагүй гэхээр орлого нь буурлаа гэсэн үг. Энд ганц ноолуурыг хэлээгүй шүү. Үүнийг сайн судлаад, магадгүй тээвэр ложистик байна уу, эсвэл зах зээлийн мэдээлэл дутаж байна уу гээд тэр дутагдаж байгаа, хязгаарлах хүчин зүйл рүү түлхүү анхаарах замаар хөдөөгийн өрхийн амьжиргааг тэтгэж болно.


Харин хотын хувьд арай өөр бодлого шаардлагатай. Хотод амьдарч буй хүмүүсийн орлогыг харахад л хөдөө аж ахуйн орлого гэхээр зүйл байдаггүй. Мөн хотын ядуу бүлгийн хүмүүс олсон орлогынхоо бараг тал хувийг хоолондоо зарцуулдаг, энэ нь хангалтгүй байдаг. Гэтэл хүнсний үнэ нэмэгдчихвэл улам л тарчиг болно гэсэн үг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтворжуулна гээд махыг 8000 төгрөг, будаа 2500-гаас ихгүй байх ёстой гэж хуульчилж огт болохгүй. Харин махны үнийн мөчлөгийг хэрхэн удирдах вэ, үнийн савлагааг хэрхэн бууруулах вэ гэдэг дээр илүү анхаарч ажиллах ёстой. Ингэснээр улирлын чанартай үнийн хөөргөдлийг бууруулах замаар хүмүүсийн хэрэглээг нэмэгдүүлж болох юм. 




Г.Хулан 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ирээдүй - 59.153.114.492020-07-31 12:33:01

одоо улам л хэуцүү болж байнадаа Баян ядуугийн ялгаа улам л ихсэж байна

Зочиин - 202.126.89.292020-07-31 11:11:49

Зарим улсуудад цагаан будаа тарааж байгаа. Манайд мах тараах боломжтой. Малчдаас махыг бартоёраар авч болно.

Зочин - 66.181.161.52020-07-31 09:00:59

Энэ ядуу өрхийн түвшинг дахин шинэчилмээр санагдах юм. Жишээ энэ зурган дээр байгаа айл одоо ядуудаа орох уу? Би лав тэгэж харахгүй байна. Гаднаа автомашин сойцон. Дотроо юу юутай ч юм билээ. Хөргөгч, тв байж байвал тэгээ л ядуу гэх ангиллаас тасарчихна. Зөвхөн автомашинтайгийнхаа хувьд л дундаж давхарга руу орно. Бүр байг гэхэд машинаа жиргэж зараад жилийн хоолны мөнгөө олоод авна. Санаа зовохын тухайд бол энэ нэг их асуудал биш байх. Хүн болгон янз бүрийн юманд санаа зовох зуршилтай байдаг. Жишээ нь гэхэд л одоо талх дуусчлаа гээл үглэх хүмүүс их байдаг. Тэд мөнгөгүйдээ биш дахиад авчрах хэрэгтэй боллоо. Та нар босон суун битгий идээд байгаачээ гэсэн яхир хандлага байх нь түгээмэл. Жишээ нь би гэхэд л бандааж цоороход их эмзэг хүлээж авдаг. Сайхан таарч байсан юмсан. Дахиад хайх боллоо, новш гэж гэсэн эмзэглэл цаана нь нуугдаж байгаа юм. Энэ мэтчилэн бид зөвхөн санаа зовсных нь төлөө тухайн иргэнийг ядуугийн ангилалд оруулахаа болимоор байна. Надад нэг санал байна. Монгол хүн бүрд хулгай хийх мэдрэмж байдаг. Энэ мэдрэмж амьд, эзэн нь үүнийгээ хэрэгжүүлэх бүрэн чадвартай байгаа тохиолдолд тэр хүнийг хэчнээн үгээгүй байсан ч ядуугийн ангиллаас хасч тооцдог болъё. Харин ингэж чадахаа больсон эсвэл үгүйрч хоосорсон үедээ хулгай хийснээс гуйлга гуйсан дээр гэж шийдэж байгаа хүмүүсийг жинхэнэ утгаар нь ядуугийн түвшинд бүртгэдэг болвол ямар вэ? Өөрөөр хэлбэл амьдралынхаа төлөө дөнгөж санаа зовж эхэлж байхад нь төр очоод юмыг нь бэлдээд өгчихөөр чинь хүний амьдрах идэвх, сэдлийг бууруулаад байна шүү дээ. Санаа зовох биш. Санаа зовоод дараа нь олж буй шийдэл, хийж буй үйлдэлд нь дүн шинжилгээ хиймээр байна. Бараг л чи зүгээр сууж бай. Өмнөөс чинь бүгдийг зохицуулаад өгье гээд л ханцуй шамлаад дайрч байна. Арай л хүүхэн хэрэгтэй юү гэж асуух нь халаг. Ингэж болохгүй ээ.