Хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатар томилогджээ

Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Тэрбаатарыг томилжээ. Түүний өмнө уг албан тушаалыг Ө.Шижир хашиж байсан ба Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдон ажлаа өгсөн юм.


Д.Тэрбаатар нь Монгол Улсын шигшээ багт тоглож байсан ба “Хасын Хүлгүүд” багийн дасгалжуулагчаар ажиллаж байв. Тэрээр 2007 онд “Дуулиан-2020” тэмцээнийг санаачлагчдын нэг бөгөөд 2010-2013 онд Монголын хөл бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Сэтгэгдэл бичих