Өнөөдрөөс дараах автозамуудыг хэсэгчлэн хаана

Зуслангийн болон дараах автозамуудыг хэсэгчлэн болон бүрэн хааж, зам засварын болон өргөтгөл шинэчлэлийн ажил хийх гэж байна. Тиймээс иргэдэд цагаа зөв төлөвлөж, хурдаа тохируулан хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа. Үүнд:


  • Дарь-Эхийн уулзвараас “Сод Монгол” шатахуун түгээх станц хүртэлх авто замын шинэчлэлтийн ажлын хүрээнд долоодугаар сарын 27-ны 22.00 цагаас наймдугаар сарын 11-ны 08.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг бүрэн хаана.
  • “Дэнжийн мянга"-ын автозамын доогуур дулааны шугам татах ажил хийгдэх тул өнөөдөр /2020.08.01/ 13.00 цагаас наймдугаар сарын 2-ны 06.00 цаг хүртэл автозамын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, зам сэтлэх ажил гүйцэтгэнэ.
  • Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Ажилчны гудамжны уулзвараас Эрчим хүчний гудамж буюу Хөсөг трейдийн автозамыг хэсэгчлэн долоодугаар сарын 28-ны өдрөөс наймдугаар сарын 28-ны өдөр хүртэл хаах аж.

Сэтгэгдэл бичих