Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл энэ сарын 28-нд хаагдана

Ирэх хичээлийн жилд шинээр нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэлийг наймдугаар сарын 28-ны 17:00 цагт хаахаар болсон байна. Бүртгэлд 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэх аж. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргана гэдгийг мэргэжилтнүүд сануулж байгаа юм. Эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандана уу.

Сэтгэгдэл бичих