ДЭМБ олон улсын онцгой байдлын горимыг сунгажээ

      Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) цар тахалтай холбогдуулан олон улсын онцгой байдлын горимыг гурван сараар сунгалаа гэж долоодугаар сарын 31-нд Женевт болсон зөвлөлгөөний дүнгийн талаар тус байгууллагын Онцгой байдлын хороо мэдээлжээ.

Уг хороо  цар тахлыг олон улсын хэмжээнд сэтгэл түгээж  буй нийтийн эрүүл мэндийн хувьд онцгой нөхцөл хэмээн санал нэгтэй хүлээн зөвшөөрсөн байна.  Онцгой байдлын горимыг сунгах тухай зөвлөмжийг ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесуст танилцуулж, үүнийг тэр дэмжжээ. Үүнтэй холбогдуулан тус хороо гурван сарын хугацаанд дахин хуралдах юм. 

     Коронавирусийн цар тахал нь зуун жилд нэг удаа тохиолддог хямрал юм.  Тиймээс хямралын үр дагавар ирэх хэдэн арван жилийн турш мэдрэгдэх болно гэж ДЭМБ-ын тэргүүн хэлсэн байна.   Одоогийн байдлаар олон асуудал нэгэнт  шийдэгдсэн ч, бас олон асуултад хариулт өгөх хэрэгтэй болно гэж Гебрейесус онцлон тэмдэглэжээ.

   ДЭМБ-ын мэдээлснээр, дэлхийн хүн амын олонхи нь  халдварт өртөмтхий хэвээр байгаа бөгөөд өвчний ноцтой дэгдэлт болсон тэр газарт ч мөн ялгаагүй аж. 

Тус хороо цар тахалтай тэмцэхэд дэлхийн болон бүс нутгийн байгууллагуудын дайчилж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулж,  вирусийн тархалттай тэмцэхэд улс орнуудыг дэмжиж, түүнчилэн амьд эх үүсгэвэр болон коронавирусийн байгалийн байж болох тэр орчныг  илрүүлэх судалгаа шинжилгээг хурдасгахад дэмжлэг үзүүлэхийг ДЭМБ-д зөвлөмж болгожээ.

    ДЭМБ-ын Онцгой байдлын хороо дөрөв дэх удаагаа хуралдсаныг тэмдэглэх байна.  Хорооны гишүүдийн зөвлөснөөр  тус байгууллагын тэргүүн коронавирустэй холбогдуулан дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд нэгдүгээр сарын 31-нээс Онцгой байдал зарласан юм. 


Б.Атар

Сэтгэгдэл бичих