БНСУ-д монгол эмэгтэйн амийг хөнөөсөн этгээдийг баривчилжээ

БНСУ-ын Чүнбүг мужийн цагдаагийн газар өнөөдөр/2020.08.05/ хөрш айлынхаа эмэгтэйг зэвсэг ашиглан хөнөөсөн 48 настай А гэгч эрийг барилвчиллаа  хэмээн Ёнхап агентлаг мэдээлжээ.


А гэгч нь хөрш айлын 39 настай Б гэгчийг Ёнсу Дон дахь гэрт нь 12:40 цагийн үед хэд хэдэн удаа хутгалж амийг нь хөнөөсөн байна. Харин Б гэгч нь БНСУ-д амьдардаг монгол эмэгтэй байжээ.


Эх сурвалжуудын мэдээлснээр сэжигтэн, хохирогч хоёр архидан согтуурч байгаад хоорондоо маргалдсан бөгөөд А өөрөө цагдаа дуудаж, хэргээ хүлээжээ.

Сэтгэгдэл бичих