ЭХЭМҮТ-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн уулзвар хүртэлх замыг хаана

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам ЭХЭМҮТ /Эх нялхас/-ийн зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл 2020 оны наймдугаар сарын 8-ны 23.00 цагаас 2020 оны наймдугаар сарын 9-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийнэ.  



Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам UBS телевизийн баруун урд уулзвараас дөчдүгээр сургууль хүртэл 2020.08.09-ний 23.00 цагаас 2020.08.23-ны 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж, цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ. 



Иймд иргэд, жолооч та бүхэнд цагаа зөв төлөвлөн, дүрмээ баримтлан замын хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 

Сэтгэгдэл бичих