Дэлхийд нэг өдөрт коронавирусийн 283 мянган шинэ тохиолдол бүртгэгджээ

Одоогийн байдлаар дэлхий дахинд нийт 19,5 сая хүн халдвар авснаас 12,5 сая нь эдгэрээд байгаа бол 724 мянган хүн нас баржээ. 

АНУ, Энэтхэг улсад нэг өдөрт коронавирусийн халдварын 60 мянган шинэ тохиолдол илэрсэн юм. Америкт нийт халдвар авагсдын тоо таван сая давсан бол Энэтхэг улсын хувьд 2.1 сая руу дөхөж байна. Харин дэлхий даяар нэг өдөрт 283,009 шинэ тохиолдол илэрч, 6448 хүн нас барсан байна.

Нэг өдөрт хамгийн олон шинэ тохиолдол илэрсэн улсууд:

  1. АНУ - 63,246
  2. Энэтхэг - 58,238
  3. Бразил - 49,502
  4. Колумб - 9486
  5. Перу - 8466
  6. Өмнөд Африк - 7292
  7. Мексик - 6590
  8. ОХУ - 5241

Сэтгэгдэл бичих