Сиатл-Улаанбаатар чиглэлийн зорчигчдын тээшийг олгож эхэллээ

Энэ сарын 5-ны өдрийн Сиатл-Улаанбаатар чиглэлийн ОМ7802 дугаарт тусгай үүргийн нислэгээр ирсэн зорчигчдын тээшийг өнөөдрөөс олгож байна.

Зорчигчийн ачааг авах төлөөний хүн тээшний дугаар бүхий хуудас, өөрийн болон тухайн зорчигчийн иргэний үнэмлэхний хуулбарын хамт ирэх ёстойг анхааруулж байна. Баримт бичиг дутуу бол тээш олгохгүй бөгөөд 10:00-19:00 цагийн хооронд Буянт-Ухаа ОУНБ-ын баруун талд байрлах Чингис Хаан Карго Терминалаас авах юм.

Эх сурвалж: Үндэсний Агаарын Тээвэрлэгч МИАТ ТӨХК

Сэтгэгдэл бичих