Гадаад худалдааны эргэлт 1.3 тэрбум ам.доллараар буурчээ

Монгол Улс 2020 оны эхний 7 сард нийт 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.7 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.8 тэрбум ам.доллар, импорт 2.9 тэрбум ам.доллар боллоо.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 (16.7хувь) тэрбум америк доллар, үүнээс экспорт 782.8 (17.1хувь) сая америк доллароор, импорт 565.2 (16.1хувь) сая ам.доллараар тус тус буурчээ.


Харин 2020 оны 7 дугаар сард экспорт 960.5 сая ам.доллар, импорт 481.3 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 138.6 (16.9хувь) сая ам.доллароор, импорт 14.2 (3.0хувь) сая ам.доллароор тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.



Сэтгэгдэл бичих