Гол, мөрний сав дагуу нутаглаж буй иргэд болзошгүй үер усны аюулаас сэрэмжилнэ үү

Усархаг борооны улмаас гол, мөрнүүдийн усны түвшин нэмэгдсээр байна. 


Тухайлбал, өнөөдрийн байдлаар Орхон гол, Алтай нуруунаас эхтэй Ховд гол, Увс нуурын савын Хахираа, Чигж, Хэнтий нуруунаас усжих Балж, Улз, Хэрлэн, Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс голууд үерийн түвшинг 5-60 см даван үерлэж байна.


Мөн Хэнтий нурууны Онон гол Дадал сум, Хүдэр гол Хүдэр сум, Ерөө гол Шаамар сум Дулаанхаан тосгон, Туул гол Лүн сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-25 см даван хүчтэй үерлэсэн хэвээр байгаа юм.


Цаашид нутгийн ихэнх хэсгээр бороо орох төлөвтэй байгаа тул дээр дурдсан голууд болон гол, мөрний сав дагуу суурьшиж, нутагшиж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялж зугаалж яваа хүмүүсийг болзошгүй үер  усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон  анхааруулж байна.

Сэтгэгдэл бичих