Өнөөдөр Сөүл рүү тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу наймдугаар сард нийт 14 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, гаднын улс, орнуудаас 3500 орчим иргэнээ татан авах шийдвэр гаргасан билээ. Энэ хүрээнд наймдугаар сарын 1-ээс эхлээд өнөөдрийг хүртэл зургаан удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, Солонгос, АНУ, Энэтхэг, Япон, Чех зэрэг улсаас иргэдээ авчраад байна. 


Тэгвэл өнөөдөр Сөүл-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Солонгос улсаас иргэдээ татаж авчрах юм. Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигийн өгсөн мэдээллээр Солонгосоос эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийн тоо одоогоор 4000 гаруй байгаа аж.  

Сэтгэгдэл бичих