Нэр дэвшигчдийн хүсэлтийг V сарын 25-ныг хүртэл хүлээн авна

Нам, эвслүүд болон бие даан нэр дэвшигчдийн хүсэлтийг СЕХ тавдугаар сарын 25-ныг хүртэл хүлээн авах хуулийн хугацаатай.

Энэ дагуу Ардчилсан нам Үндэсний бодлогын хорооны хурлаар шийдвэрлэсэн нэр дэвшигчдээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлээд байгаагаа мэдээлжээ. Харин бусад улс төрийн намууд хараахан хариу ирүүлээгүй байна.

Бие даан нэр дэвшигчид Сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвших хүсэлтээ ирүүлжээ. Сонгуульд бие даан нэр дэвшигчид 77-оос хэтрэхгүй байх бөгөөд Үндэсний Аудитын газарт 77 бие даагч мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар хүргүүлсэн байна.

Хүсэлтийг энэ сарын 25-ны өдөр хүртэл хүлээн авч, долоо хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх эсэхээ шийдвэрлэнэ. Тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзвал зургаадугаар сарын 03-наас өмнө зөрчлийг арилгасны үндсэнд дараагийн хүнийг бүртгүүлэх боломжтой аж.

Нэр дэвшигчдийг бүртгэвэл зургаадугаар сарын 10-нд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулж нийтэд мэдээлнэ. Мөн тухайн өдрөөс сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ