Сонгуулийн сурталчилгааны самбарыг явган хүн болон замын хөдөлгөөнд саад учруулахаар байршуулахыг хориглоно

УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэгдсэн нийт 1,336 хүн маргааш/2024.06.10/ 08:00 цагаас эхлэн үнэмлэхээ гардаж авна. Ингэснээр сонгуулийн сурталчилгаа эхлэх юм. 

Энэ удаагийн сонгуулиар гудамжаар дүүрэн хөглөрсөн сурталчилгааны самбар бус нэгдсэн самбар байршуулахыг СЕХ-ноос мэдэгдээд буй.

Тодруулбал нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас өөр барилга байгууламжид сурталчилгааны самбар тавихгүй юм байна.

Сурталчилгааны нэгдсэн самбар байршуулахдаа замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрлэн дохио, хөдөлгөөн зохицуулах бусад хэрэгслийг халхлах, бусдын эд хөрөнгө, явган зорчигчдод аюул учруулж болзошгүй байдлаар байрлуулах, замын хөдөлгөөнд саад учруулахыг хоригложээ.

зураг

 

Сонгуулийн сурталчилгаа зургаадугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ