Дуучин BX болон MEKH ZAHQ нар хамтран “Захиа” хэмээх шинэ уран бүтээл гаргажээ

Дуучин ВХ буюу Ц.Батбаатар уран бүтээлийн ажлаасаа хөндийрөөд чамгүй олон жилийг өнгөрөөж буй. Тэгвэл ВХ, MEKH ZAHQ нар хамтран “Захиа” хэмээх шинэ уран бүтээлээ гаргажээ. Хоёр хоногийн өмнө “youtube” сувагт орсон тус уран бүтээл нь одоогоор 24 мянга гаруй хандалт аваад байна.

Өнгөрсөн ням гарагт “Дуучин BX  ирэх тавдугаар сард Төв цэнгэлдэхэд  тоглолтоо хийнэ” гэх мэдээлэл цахим орчинд цацагдан олон хүнийг баярлуулаад байсан. Тэгвэл тус мэдээллийг анх цахим орчинд тавьсан комедиан Н.Амаржин “BX тоглолтоо хийх нь худлаа” гэдгийг батлан пост оруулсан юм. Дуучин ВХ-н хувьд АНУ-д амьдардаг гэх мэдээлэл бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (66.181.178.205)
    Ямар гоё дуу вэ амжилт залуу минь гоё дуулж байна жинхэнэ монгол
    2024 оны 04 сарын 08 | Хариулах