Хүнд өвчтэй хүүхдийн зургийг ашиглаж, дансаар хандив авч, залилан хийж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Олон нийтийн цахим сүлжээнд хүнд өвчтэй хүүхэд, тэдний гэр бүлийн зураг, бичлэг, түүнчлэн гадаад улсын иргэн, хүүхдийн зураг мэдээллийг ашиглан бусдаас хандив, тусламж гуйх үйлдэл удаа дараа давтагдаж байна.

Тухайлбал, цагдаагийн байгууллагад 23 настай, эмэгтэй, М гэгч нь “Мөнхзаяа” нарын нэртэй 5057645379, 5168373373, 5168634655, 5169107297, 5169641639, 5303137844, 5304191028, 5304314938, 5305028505, 5306303978 зэрэг банкны данс ашиглан энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэрэгт прокурорын байгууллагын байнгын хяналтад хуульд заасан үндэслэл журмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Өчигдөр буюу 2024.03.26-ны өдөр "Check.mn" сайтад тавигдсан “сэрэмжлүүлэг” мэдээллийг тодруулахад “Tsedendamba Davaasambuu” цахим хаягаар дээрхтэй ижил төрлийн аргаар Б.Батбаяр нэртэй 5306662327 дугаарын данс бичиж, бусдаас хандив тусламж гуйсан ба тухайн цахим хаяг, зураг нь Орхон аймгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад 2018 онд цэргийн байнгын тэтгэвэрт гарсан, 2023 онд цахим хаягаа алдсан иргэний мэдээлэл хууль бусаар ашиглагдсан болохыг тогтоосон.

Иймд эх сурвалж тодорхой бус, баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүссэн тохиолдолд анхаарал болгоомжтой байж, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

May be an image of 3 people and text that says '10:40 Tsedendamba Davaasambuu facebook.c 83% Tsedendamba Davaasambuu Tsedendamba Davaasambuu 3d шэйрлээд энэ сайхан залуу, тууний гурван хγуг дэмжээрэй гуйж байна. далайд дусал нэмэр... дэм дэмэндээ гэдэг дээ. б.батбаяр болон тууний хууд туслах хандивын аян ернеж одоогийн байдлаар 10 сая 788мянган тегрег цугларчээ. Ta бухэн хадивын аянд нэгдэж б.батбаяр болон гурван хγγΓ нь дулаан байртай болгоход туслахыг уриалж байна. хандивын данс: хаанбанк 5306662327 батбаяр GN GO GONEWNEWS NEW 5306662327б б.батбаяр f Get the best experience on app Get'

СЭТГЭГДЭЛ БИЧИХ