Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүссэн байна

Өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 21-нд Хэнтийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр салхи, шороон шуургатай байна.

Ихэнх нутгаар цас орж, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсжээ. Иймд  тээврийн хэрэгслийн жолооч нар болон явган зорчигчид та бүхэн:

  • Хол, ойрын замд зорчихдоо шатахууны нөөцтэй, дулаан хувцастай, хоол хүнсний нөөцтэй байх,
  • Автомашинд зайлшгүй байх анхны тусламжийн багц, чирэгч, татлага, хүрз бусад шаардлагатай зүйлсийг авч явах,
  • Авто замд халтиргаа гулгаа ихээр үүссэн байгаа тул хурдаа тохируулж явах,
  • Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодохгүй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ