"Увертюра" хамтлагийн дуучин Ж.Ганбаатар хүүгийнхээ донор болно

"Увертюра" хамтлагийн дуучин Ж.Ганбаатар хүүгийнхээ донор болно.

Ж.Ганбаатар: 2015 оны тавдугаар сарын 8 аавын алаг үр минь мэндэлж, аз жаргал бэлэглэсэн өдөр. Миний хүү 8 нас хүрлээ. Гэвч миний хүү цусны цочмог хорт хавдар гэх аюулт өвчинтэй тэмцсэн 3 дахь төрсөн өдөр нь. Сайхан сэтгэлт Монгол ахан дүүс та бүхнийхээ хүчээр миний хүү эрүүл болоод эх сайхан орондоо үргэлж аз жаргалтай төрсөн өдрөө хийнэ. Одоо бид хоёрт чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд ороход тун ойрхон болсон. Гэвч хагалгааны зардал 280 сая төгрөг дутаж та бүхнээсээ дахин чин сэтгэлээсээ тусламж хүсэж байна. Аав нь хүүгийнхээ донор болох юм чинь алзахгүй ээ, миний хүү...

Данс: Хаан банк 5300660607

Мэдээж энэ хүртэл маш их зардал мөнгө сэтгэлийн хүч хайрлаж тусалж дэмжиж байгаа анд найзууд, гэр бүл хамаатан садан, намайг танидаг бүх хүмүүстээ болон Монголын сайхан сэтгэлт хүмүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ маш их баярлалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ