Монгол цэргийн урлагийн гайхамшиг

Бие бүрэлдэхүүнийг татах бүрдүүлэх нь
Чингисийн цэрэгт 1205-1209 оноос Тангуд, 1210 оноос Онгууд, 1211 оноос Кидан, Уйгур, Харлуг, 1214 оноос хойш хятадаас орсон зүрчидүүд монголын цэрэгт байлдах болсноор олон үндэстний арми бүрдэж эхлэв. 15-60 насны эрчүүдийг татах ба зарлиг ирсэн үед бэлэн байх хөнгөн морьт цэрэг байв. Харин шадар жишигтэн цэрэгт түмт, мянгат, зуутын даргын хөвгүүд, бие чийрэг, ухаан цэлмэг энгийн ард ч байдаг байв. Мянганы ноёдын хөвгүүд 10 нөхөр, нэг дүү, зуутын 5 нөхөр, нэг дүү, аравт ба сул иргэнийх 3 нөхөр нэг дүүтэйгээ унаатайгаа ирж хэрэглэх юмаа харъяалах мянганаас гаргуулна. Чингис 8000 торгууд, 2000 хорчин нийт 1 түмэн хишигттэй байв. Дунджаар өрх бүр 1-2 цэрэг гаргахад нийт хүн амын 11% буюу 11 түм морьт цэргийн чадвартаа ерөнхийдөө гадагш аян дайн хийх болсноос хойш
- · Дагаар орсон улсуудын цэрэг /Сүн 83,600 цэрэг/
- · Олзны цэрэг /тэргүүн эгнээнд гаргах, инженерийн цэргийн үүрэг гүйцэтгэх, бэхлэлт сайтай хотудыг довтлох/Тэд эрх чөлөөгөө энэ маягаар олж авдаг байв.
- · Монгол жанждын ур чадвар, өршөөл энэрэл нь эзлэгдсэн орноос цэргүүд сайн дураараа ирэх нөхцөл болж байв.
- · Эзлэгдсэн орны хүн амд цэргийн алба ногдуулна.Ж нь’ Хубилайн армийн 2/3 нь орос, кавказ, иран байв. Мөн Батын 60 түм цэргийн 15 нь монгол, бусад нь христосчууд байсан гэдэг. Ингэхдээ ерөнхий жанжин нь монгол доод тушаалынхан нь тэр үндэстний хүн байж. Тэд монголын хөнгөн морьт цэрэгтэй ижил хувцаслаж, орос маягийн дээл, үслэг арьсан гутал, дорно зүгийн үстэй малгай өмсөнө.
- · Вассал орон цэрэг гарган жигүүр болох ёстой.Ж нь’ Солонгос, Японы эсрэг дайнд , Армян, Гүржүүд, Палестины эсрэг дайнд оролцож байв.
- · Баян айлын ганц бол өөрийн өмнөөс өрөөлийг хөлсөлж болох зарчим Юанд үйлчилж байв.
- · Ялтныг суллан цэрэг болгож байв./Японы эсрэг дайн г.м/
Эдгээр аргаар Монголын эзэнт гүрэн цэргээ нөхөж байсан ба аюулгүй байдлын үүднээс байнгын болон дайчилгааны цэргийн тоог нууцалж байв.
Зэвсэглэл
Дундад зууны монголын хүнд морьт цэрэг нь 2-3 хум тус бүр 30 сумтай 2-3 саадаг., махир сэлэм, дайсныг жадлах, дэгээдэх сэрвээт жадаар зэвсэглэж мод, шир, төмөр, халх бамбайн арьс, мяндас, ширмэл, гархин хөө хуяг, ялтас- ширэН дуулгатай байжээ. Хөнгөн морьт цэрэг нь урт хөнгөн жад, хурц ясан ба төмөр зэвтэй нум сум хэрэглэж, цэрэг бүр ташуур ,бугуйл ганзагалж, хэт хутга,хуурай, шөвөг,билүү, зүү утас биедээ авч явдаг байжээ. Нумын урт нь 120 см , 30-60 кг татах хүчтэй, 180-270 м-н тусгалтай байсан нь Европуудынхаас даруй хоёр дахин тлүү аж. Сумны зэвний өргөн нь 3-5 см,урт нь 14-15 см байжээ. Сумны үзүүрт могойн хор түрхэх ба 20-30 алхамд хуягийг нэвт харвана, алдах нь үгүй.
Махир сэлэм нь нэг метр урт, 3- 3,5см өргөн агаад хөнгөн, хүч шаардалгүйгээр үзүүр хүртэл зүсдэг байна. Жад нь 2-3 м урт, маш хатуу хулсаар хийгддэг бөгөөд улаан зос түрхэж дайсандаа сэтгэл зүйн цохилт өгдөг байсан гэнэ. Тэр үед өрнө дахин ийм зэвсэг байсангүй. Дуулга нь эхэн үедээ арьсан, дараа нь төмөрлөсөн эцэст нь дан төмрөөр хийгдэх болжээ. Төмөр бамбайн зэрэгцээ, арьсаар бүрсэн модон бамбай нь 30 см голчтой бөмбөгөр хэлбэртэй, уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжиж олон өнгийн утсаар хээлэн хийж, голд нь толь суулгасан байна. Мөн 96 см өргөн, 140 см ч өндөр бамбай ч хэрэглэнэ. Дээлээ хатуу шир, төмөр ялтсаар хуяглан байлдаанд өмсөнө. Олон төрлийн хуяг давхарлаж өмсдөг нь чийрэг, бяртайг нь гэрчилнэ. Гутлаа бас хуяглана. өвөл нь үстэй дээл,дах дэхтий өмсөнө. Зун нь цув өмсөж, даавуун буюу арьсан майханд амьдарна. Ус гатлахдаа арьсан тулманд зэвсэг хэрэглэлээ хийж, биедээ аван морины сүүлнээс зүүгдэж эсвэл завиар гатална. Монгол цэрэг унаа, хөсөг, байлдааны үүрэгтэй 3-4 хөтөлгөө морьтой байх ба мориндоо төмөр, модон тах хийнэ. Тэмээний тавгийг сарлагийн ширээр баглана. Эмээл ,дөрөөг нүүдэлчид санаачилсан бөгөөд морины зөв талын дөрөө богино байх нь сэлэмдэхэд, харвахад тохиромжтой. Энэ үед ихэнх газар эмээл хэрэглэдэггүй байж. Мориныхоо хуягийг хатуу, зөөлөн арьс шир, эсгий, төмөр гархиар хийнэ.
Инженерийн зэвсэг хэрэглэлд
- · Сөөргөө /Минийн үүрэг. Анх 1211 онд Цавцаал боомтын дэргэд хэрэглэж байсан/
- · Үүлэн шат – хэрэм өөд авирахад зориулсан хатуу шир, төмөр халхавчтай шат. Энэ төмөр халхавчтай шатыг анх 1217 онд зүчийн цэрэг Занд хотыг бүслэхдээ хэрэглэсэн.
- · Хуягт цамхагийг хотын хэрмийн гадна өндөр дов дээр босгож, халхавч дор нь чөдөр оньс,суурилуулан тулалдаанд хэрэглэнэ.
- · МЭӨ 3- р зуунд хятадууд дарийг нээсэн ч бүр 9-р зуунд Киданчууд дарь ашиглан галт зэвсэг бүтээсэн. Ийнхүү их бууг Киданаас монгол, монголоос араб авч хэрэглэжээ. 1214 оны орчим Алтан улсын Шаньдун мужийн Юигтоуг эзлэхэд их бууг /чулуу шидэгчийг/ анх хэрэглэжээ.1241 онд Легницийн дэргэд хорт утаа юм уу, эсвэл хөшгөн утаа тавьж, шатаагч бодис харваж, их буу зоож бсан нь араб, европт газрын тос хэрэглээг хүргэснээр 1320 онд Баруун европ жинхэнэ их буу цутгасан гэдэг. 1271 онд Сямьян хотыг чулуу шидэгчээр хэрмийг нь хэмхэлсэн ч илүү хүчтэй зэвсэг хэрэгтэй байсан тул Хубилайн зарилгаар Ала аддан, Исман нар 150 жин орчим чулууг долоон тохой шиддэг, гал харвадаг, дэлбэлдэг буу бүтээжээ. Энэ бууг анх 1273 онд хэрэглэж 5 жил дийлээгүй Сяньян, Фаньчэнийг 50 хоногт буулгажээ. 1287 оноос гол төмөрт их буу/гол төмөрт дарь авалцан хийн даралтаар сум гаргадаг/ 7 кг, 35 см урт бүтээжээ. Хэнань мужид Их буунд зориулсан” Бууны сахиусны сум” –ийг мянганы ноён, Хилингомбо 1332 онд бүтээлгэжээ. Мөн гал утаа тавигч зэвсэгтэй байжээ. Анх малын тосыг, хожим 1220-1221 онд Гүрж Армянд газрын тос олж сумны үзүүрт шингээн хэрэглэсэн нь газрын тосыг дайнд хэрэглэсэн анхны тохиолдол болжээ. Үүнийгээ усан онгоц дээрээ ч байрлуулдаг байжээ.
- · Юанийн үед зүрчид, хятад, солонгос усан цэргээс бүрдсэн, джонка / 7- 9 зууны хятад онгоц/ онгоцтой флоттой болжээ. Эдгээр джонка нь дунд оврын буюу 50 м урт,8 метр өргөн 2-10 метр өндөр, 600 мт даацтай байв. Энэ джонкад 30 орчим морьт цэрэг, хэрэглэлтэйгээ эсвэл 100 орчим явган цэрэг, харин том джонкад 450 хүн багтана. Энэ үеийн европын 2-р Филиппийн “Ялагдашгүй армад” 200 хүрэхгүй хүний багтаамжтай байж. Цэргийн зэвсэг, хэрэгслийг хаана үйлдвэрлэдэг, юуг голлодог байсан талаар мэдээ тун хомс байна. Эцэст нь хэлэхэд монгол цэргийн зэвсэг нь хөнгөн, хялбар, их бууг нь хүртэл задалж угсардаг. Нум сумны тусгал нь дэлхийд хосгүй, дарь хэрэглэн дэлбэлэн, галт, утаат зэвсэг хийсэн нь дэлхийн зэвсгийн хөгжилд шинэ үзэгдэл болжээ.
Цэргийн бүтэц, зохион байгуулалт
Их Монгол Улсын цэрэг нь 3-4 төрөл, Юанийн үед заант цэрэг, усан цэрэг гэсэн шинэ төрлүүд нэмэгджээ.
Хөнгөн морьт цэрэг:
Голчлон язгуур монголчууд нүүдэлчдээс бүрдсэн байх бөгөөд монгол цэргийн гол цөм нь байж. Тагнах ,хүнд морин цэрэгт туслах, ашигтай газрыг олох ,манлай цэргийн цохилт өгөх, тулааны үеэр тойрох, маневр хийх, дайныг мөрдөх үүрэгтэй байв.
- · Хүнд морьт цэрэг
Хөнгөн морьт цэргийн амжилтыг хөгжүүлэх, тэдний дэмжлэгээр дайсныг сөнөөх, давших байлдаан хийх үүрэгтэй.
- · Явган цэрэг нь вассал, ялагдсан орны цэргээс бүрдэнэ. Тэд харуулд гарах, хот нураах, зэвсэг хэрэглэл,эзэмших, инженерийн цэргийн ажил хийх, хэрэм давж гардан байлдаанд орох, арын алба эрхлэх, эзэлсэн хотын сахих үүрэгтэй бөгөөд илд, хүрз, нум сумаар зэвсэглэнэ. 1214 онд зүрчидээс анхны явган цэргээ, 1220 онд Отрар, Бухараал, баруун фронтын анхны явган цэргээ байгуулжээ.
- · Заант цэрэг:
1220 онд Хорезмд анх удаа, 1257 онд Аннамд заантай тус тус тулгарч байв.Аннамыг буулгаад заанаар алба бариулан ачаа хөсөг, гоёлд хэрэглэх болов. Эндээс үзвэл Юанд үүслийн төдий заант цэрэг байв.
Урчуудын цэрэг нь Зэвсгийн дархчуул / Хархорум, Бээжинд төвтэй/ , инженерийн цэргээс бүрдэж байв.
- · Урчуудын цэргийн анхны нэгж нь 1219-онд байгуулагдсан бөгөөд анхны жанжин нь Цагаадай болжээ. 1214-онд Бээжингээс Шидархай гэгч хүн 300 хүнээ дагуулан орсноор монгол их буучдын түүх эхэлжээ. 1273- оноос дараа нь 1287 он орчмоос их бууны хөгжилд дэвшил гарч,1275-1276 оны үеэс их хөлөг онгоц дээр байгуулж хуурай болон усан цэргийн гол хүч болгож байсан.
- · Хубилайн хаан 1265 онд Тун Вэньбипийг Хэнань мужийн дэд жанжнаар томилж,500 онгоц хийн цэрэг бэлтгэх зарлиг өгснөөр Монголын усан цэргийн түүх эхэлжээ. Дотоодын усан цэргээс гадна Солонгосынхыг ч бас өргөтгөх бодлого барьсан нь Сүнгийн эсрэг Хөх мөрнийг гатлах зорилготой байв. Ийнхүү боловсорлоор 1272 онд Сяньянгийн эсрэг шөнөөр зул барьж гэрэлтүүлэн “ сохлох” аргаар дийлж байжээ.Өдөр шөнийн байлдаанд ингэж бэлтгэгдсээр 1274, 1281 онд далайд гарч, тухайн үедээ дэлхийн хамгийн том флот гэгдэж байжээ. Сүнгийн ордны үлдэгдлийг 1276 онд далайн тулаанаар устгасан нь Юань улсын далай дахь хамгийн том тулаан байлаа.
- · Их Монгол Улсын хишигтэн цэрэг нь 1189 онд үүссэн. Хишигтэн нь торгон цэрэг бөгөөд дайнд тэргүүлэн орно.
- · Хишигтэн нь дотроо: Торгууд – 4 ээлжээр 3 хоногоор гарна.
Хэвтүүл: -заргач, зарга шүүхэд ажиглагчаар оролцох, ордны доторх,ахуйг шийдэх, ордны хэрэглэлийн манах, зэвсэг хадгалж, тараах , арын алба хариуцах, нутаг сонгох, нүүх, ан авд орох үүрэгтэй байв.
- · Хубилайн үеийн хишигтэн нь 1,4 түм болж дотроо төрийн ёс гүйцэтгэх” жагсаалын цэрэг “ хөдөлгөөнт хамгаалалтын “ хамгаалан дагах цэрэг” хааны сан хөмрөгийг манах “ үзэн сахигч цэрэг” хүнсний асуудал хариуцсан “ сахин дарангуйлах цэрэг” шөнийн манааны “ цагдан манах цэрэгт” хуваагдаж байв.
- · Их Монгол улс, Юанийн үед эзлэгдсэн орны хүн амыг захиран, дотоодын харуул хийх, тооллого явуулах, татвар хураах, өртөө тавих, цэрэг татах үүрэгтэй тама буюу дарангуй цэргийг эзлэгдсэн орнуудад ойр ойр сэлгэн байрлуулж байв.
- · Хилийн цэргийн мэдээ тун ховор байх ба 12- зууны монгол овог аймгуудын дунд үүсчээ. 1206 оны Зэвийг баруун хилд/ Урианхан, Элжигдэй, Багу дараалан сахисан/ , Өгэдэй, Мөнхийн үед Энэтхэгийн хилд, Хубилайн үед Аригбөх , Хайдугаас, сэргийлэх зорилгоор хойд хилд хилийн цэрэг суулгаж байв. Чингис хааны үеэс цэргийн зохион байгуулалт нь цэрэг- засаг захиргааны зохион байгуулалтад хувирч, орон нутгийн шинжтэй болох боломж бүрджээ. Энэ нь хүннүгээс уламжилсан улсыг гурав хуваах системийг 10-тын тогтолцоотой уялдуулсан хэрэг юм.
Стратеги
Цэрэг нь засаг захиргааны хуваарьтай учраас байнгын бэлэн байдалд байна. Монгол ахуй, ан ав, эрийн гурван наадам, оюун ухааны тоглоомууд, цэргийн дундах тэмцээн уралдаан /сартуул, Бука Сочихай, Есүнгэ мэргэн/ зэрэг нь байнгын бэлтгэл болно. Тусгай бэлтгэл ч бас байна.
Дайнд бэлтгэхэд
- · Их хуралдайгаар хэлэлцэж,цаг, бодлого тодорхойлно.
- · Дайснаа тагнах
- · Морьдоо таргалуулах
- · Дайснаа бутаргах, хүчийг нь барахын тулд заль гаргах.
- · Холбоотнууддаа элч илгээж, зарлиг, заавар түгээх
- · Цэрэг татаж, хувцас хүнс бэлтгэх
- · Аялах зам, бэлчээрээ сонгож бэлтгэх
- · Хайгуул цэргээ явуулах
- · Мордох өдрөө тогтох
- · Мэргэ тавьж шинжих
- · Мөнх тэнгэрт тахил өргөж ,гуйх
- · Бүх дарга ахлагчийг цуглуулж заавар өгөх
- · Хар туг, онгоныг тахих
- · Хөгжин бүжиг хийх
- · Дайсандаа элч илгээж “ял асуух” зэрэг ажлуудыг хийнэ. Чингис алтан улсруу 6 жил, Хүлэг Перс рүү 4 жил, Хубилай Сүнрүү 13 жил, Чингис Сартуулруу 1 жил, Өгэдэй Алтан улсруу 1 жил бэлтгэж байж довтолжээ.
Стратегийн удирдлагын гол хэрэгсэл өртөө бөгөөд дотроо усан, хуурай /морь, үхэр, нохой, илжиг, явган/ гэж ангилагдан яаралтай улаач бол хонх зүүж хоногт, 230 км зам туулна. өртөө хоронд зай нь 10-15 эсвэл 25 газар / нэг газар нь 576 м байна/ байна. Худалдаачид, элч нар, олзлогдосодоос үг сонсох, дайсны элч, төлөөлөгчидын ноёдыг нь урвуулан байлдан тагнах, байлдах бүртээ цэргийн мэдээг сонсох зэргээр тагнуулын үйл ажилгаа явуулна. Эзэнт гүрний байлдан тагнах ажилгаа нь дэлхийд сонгодог байсан байна. 20-зуунаас л энэ ойлголт нилээд түгээмэл болжээ.
- · Цэргийн хүнс нь бүхнийг биедээ авах зарчимтай бөгөөд дор хаяж 10-30 хоног хэрэглэх будаа, борц, цагаан идээ авж явна. Мөн аь хоморго хийх, мал сүргээ дайнд авч явах, дайснаараа тэжээлгэх, морины цус ханаж уух замаар хүнсийг зохицуулна. Аравт тутам нэг майхантай, цэрэг бүр солих хувцастайгаа явна.
- · Дайны үзэл баримтлал нь “давшилт-бүслэлт” бөгөөд, хурдан морьт цэрэг дайсны араас орохдоо шалмаг үүгээрээ дэлхийд анхдагч гэдэг.
Монгол хаад манжид улс төр- дипломатын аргыг өргөнөөр хэрэглэнэ. Ингэхдээ улс хоорондын, дотоодын , эзэн-васалын, шашны зөрчлийг нь ашиглана, атгана сүрдүүлнэ. Ийм маягаар цус бага гаргана. Дээрх аргуудаар мөн холбоотон олж авна. Ар тал, жигүүрийн аюулгүй байдлыг хангахын тулд олон фронт нээж зэргэлдээх улс орнуудыг гартаа авна, үгүй бол хүчийг нь саринуулна.мөн энэ зорилгодоо байгалийн хүчийг ашиглана. Зугтсан дайсныг заавал үлдэн хөөж устган дарна. Монгол хаад , манжид уян хатан байж,цагийн аясаар найрамдаж, дайтаж,/Чингис Алтан улстай 1214 онд, Хубилай 1257 онд Сүнтэй найрамдан цэргээ амрааж араа бататгасан/ ,оновчтой газрыг сонгон дайрч, ямар ч төрлийн байлдаанд бэлэн байдаг нь тэдний мэдрэмтгий чанартай холбоотой юм. Дайны санаачилгыг гартаа авах зорилгоор эхэлж довтлох, гэндүүлэх, /Батын цэрэг өвлөөр ОРосд очсон, Чингисийн цэрэгСартуулын хоёр нийслэл дундуур гэнэт дамжин орсон/ , хурдацтай давших/ингэхийн тулд хотыг бүсэлж дарангуй цэрэг суулгаад цааш давших/ , олзлогдогсдыг шинэ хүч болгон түрлэг нэмэх , идэхтэй хориглолт хийх / Зэв, Сүбээдэйн цэрэг хил сахихын хажуугаар дундад азийг байлдан тагнаж Чурмаганы цэрэг Желал аддангийг мөрдөж, барьж байв./ аргуудыг хэрэгжүүлж байв. Нэгэн удирдлагаар олон замын цэрэг, фронтыг гарамгай залж, тэдний хүчийг зөв хувиарлаж дайралт хийх газраа оновчтой сонгодог байсан нь Чингис хаан 1219-1224 онд 2 фронтод , Өгэдэй хаан 1230-1234 онд 4 фронтод амжилттай байлдсанаас харагдана. Чингис хаан бол цэргийн нэрт жанжин бөгөөд Монголын үндэсний армийг зохион байгуулж, байлдааны арга тактикийг боловсруулахад ихээхэн хувь нэмэр оруулсан гэж үзэж болно.
- · Цэргийн зохион байгуулалт. Чингис хаан дээр үеэс нүүдэлчдийн дунд байсан аравтын системээр цэргээ зохион байгуулсан бөгөөд арван цэргийн нэг нь бусдаа ахлан захирч, арван аравт зуутын даргад, арван зуут мянгатын даргад, арван мянгат түмтийн даргад тус тус захирагдаж байжээ. Энд цэргийн чанд сахилгыг баримтлахыг шаардана. Хэрэв аравтын дарга харъяа аравнаа захирч чадахгүй бол түүнийг халж, аравныг нь шинэ аравтын даргад өгөх жишээтэй.
- · Цэргийн зэвсэг хэрэгсэл. Цэргийн гол төрөл нь морин цэрэг бөгөөд цэрэг бүхэн нум сумнаас гадна сум хурцлах билүү, цүүц, шөвөг, зүү, утастай явна. Цэргүүд нь хөө хуяг өмсөнө. Монгол цэрэг нь сэлэм, биеэ халхлах бамбай хэрэглэнэ. Ийнхүү Чингис хаан хүнд болон хөнгөн морин цэргийг чадамгай ашиглан байлдаанд авч явна. Хотын хэрмийг эвдэхэд оньсон дүүгүүр, галт сум зэргийг ашигладаг байв. Хотын хэрмийг эвдэхэд оньсон дүүгүүр, галт сум зэргийг ашигладаг байв.Чингис хаан, унаа хөсгө хайр гамтай хэрэглэх талаар ихээхэн анхаардаг байсан. Хотыг эвдэхэд дээрх зэвсэг техникийг ашиглахын зэрэгцээ харь орноос олзлон авсан хүмүүсийг хотыг дайрах хүнд ажилд ашиглана. Мөн урчууд дархчуудаар хот хэрэм эвддэг машин хийлгэх, зэр зэвсэг үйлдвэрлэх ажилд дайчилдаг байв. Хотын буюу хэрмийн дотор гол мөрний гольдрилыг өөрчилж усанд авахуулах арга хэрэглэдэг байв.
- · Цэргийн бэлтгэлийг хангах. Чингис хаан дайн эхлэхээс өмнө тухайн орны гадаад дотоод байдал, зэр зэвсгийг хүч чадал, цэргийн тоо, ард түмний сэтгэл санаа, аялах замын өвс ургамал, цаг агаарын байдал зэргийг маш нарийн судална. Тухайлбал, Сартуул улыг дайлаар мордохын өмнө Бурхан Халдун ууланд гарч тэнгэр бурханд мөргөж байгаа нь түмнийг зоригжуулж, хийж байгаа аян дайнаа зөвтгөхийг оролдож байгаа хэрэг юм.
- · Байлдааны арга тактик. Байлдаанд маш олон төрлийн арга тактикийг чадамгай ашиглана. Үүнд:
o Байлдааны нуур байт тактик. Энэ арга тактикийг Хэрэйдийн ван хааныг бүслэн устгахад хэрэглэсэн гэж үздэг. Энэ арга нь дайсныг зориуд хууран мэхэлж хүчийг нь сарниулан салгаж хэсэгчлэн устгах, хуримтлал гол горхи нийлж нуур болохын адил тал талаас нь хумин дайрч, дайсны цэргийг бүслэн устгахад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл цөөн тооны хүчээр дайсны давуу байдлыг бут цохих явдалд оршино.
o Цүүцэн дайны арга. Энэ нь дайсны гол цөмд нэвтрэн орж, улмаар дотогшлон гүн нэвтэрч дайсны цэргийн гол төвийг дотроос нь цүүцдэх мэт цохиж шамдуулан дайсныг сандралд оруулан бут цохих арга юм. Иймд цүүцэн байлдаан нь дайсны гол хүчийг дотроос нь эвдэн бусниулах зорилтыг агуулсан байдаг. Цүүцэн дайны үед юуны урьд цэргийн тэргүүн манлайд хошууч цэргийг оруулж, түүний дараагаар хоёрдугаар сэлбэг хүчийг нэмэн илгээх, заримдаа гуравдугаар нэмэлт хүчийг оруулж дайсныг дотроос нь самруулан байлддаг. Зарим үед дайсныг сандралд оруулахын тулд эмнэг догшин адууг оруулах замаар тэдний хүчийг сарниулдаг байна.
o Давших тактик. Цэргийн өмнө хошууч анги явж дайны бэхлэлт боомтыг юуны түрүүнд устгахыг эрмэлзэнэ. Чингисийн алдарт жанжин Зэв, Сүвэдэй нар дайсныг бүслэн хааж, устгах талаар гарамгай чадвартай байв. Хэрэв дайсны хүчийг хялбархан сэтэлж болохгүй бол түр ухарч заримдаа хэдэн өдрийн газарт холдон явж, цөхрөнгөө барж орхисон дур үзүүлэн алга болно. Ийнхүү эсрэг талаа тайвшруулж байгаад гэнэт тал талаас нь хүчтэй довтолно. Цэргийн давших хөдөлгөөнийг алсаас туг далбаагаар удирдах бөгөөд шөнийн цагт бамбараар дохио өгнө. Давших тактикийг Алтан улс, Дундат улсад довтлох үеэр өргөн хэрэглэсэн. Монголын хөнгөн морьт цэрэг цаг үргэлж довтдох буюу нилээд зайтай байж, нум сумаар бороо орох мэт зогсолтгүй харвана. Дайсны хүч нилээд суларч ирэхэд нь хүнд морин цэрэг төв болон хажуу талаас довтолно. Хэрэв дайсан зугатаасан тохиолдолд түүнийг заавал мөрдөн хөөж үлдэгдэлгүй бут цохино. Энэ бол Чингис хааны байлдааны гол зарчим байв.
Тактик / Аяны журам/
Харуул- Алгинч- Манлай- Их гол цэрэг – Баруун , Зүүн орны хайгуул , өөрийн нутагт дайн болбол хайгуул, харуул хэрэггүй. Фронтоороо баруун, зүүн, төв гүнээрээ хайгуул, манлай, их гол цэрэг гэсэн гурван цуваа байгаа нь Хүннүгийн аян дайнаас үүсэлтэй. Монголчууд хээр байлдахдаа дайрах, хориглох, ухрах гурван төрөл хэрэглэнэ. Дайрах үедээ байгалийн саадыг ашиглан “ нуман түлхүүр, ухрахад” нохойн хэрэл” “нүүр дээр нь асгах” аргуудаараа алдартай. Мөн нэг гарын цэрэг дайсны бүх хүчийг гартаа татаад нөгөө гарын цэрэг нь араас нь цохих, тойрон бүслэх зэрэг нь түгээмэл байжээ. Хот сууриныг байлдаандаа цус бага гаргах үүднээс элч явуулж ятгуулах,сүрдүүлэх, ард иргэдийг нь өршөөлөөр татах, зарим жанждаараа уриалуулах цэргийнхээ тоог нэмэн зарлах арга хэрэглэнэ. Ингэхдээ мод чирч, шороо цацаж их тоос манаргах, хөтөлгөө моринд мануухай мордуулах, олзлогдогсыг өмнөө туух арга хэрэглэнэ. Мөн хуурамч ажилгаа явуулах/ 1214 онд Мухулайн мянганы ноён Сяо Есянь Дунганы шинэ томилогдсон түшмэлийг алж оронд нь суугаад , цэргүүдийг тарааж гурван хоногийн дараа Мухулайн цэргийг оруулжээ/ замаар зэвсэг хөдөлгөөгүй ялсан тохиолдол байна.
Хэрэв хэл амаар буулгаж эс чадваас хэрэмнээс гаргаж тулалдахыг эрхэмлэнэ. Үүний тулд цөөн цэрэгтэй үзэгдэж дайсныг омогшуулах/1211 онд Зэв Цавчаал боомтонд хэргэлсэн/ , хотын дэргэд ирээд эсвэл бүслээд гэнэт зугтаж араасаа хөөлгөх ,тайвшруулах, дайсны цэрэг өмгөлөхөөр ирэх замд нь цохих зэрэг аргыг хэрэглэж байв. Дээрх аргууд тусаа өгөөгүй бол бүслэн байлдана. Ингэхдээ 2-3 гурван давхар бүслэж,инженерийн ажил өрнүүлэх зам бэлтгэнэ. Их бууны сум, чулуу,нойтон дүнз бэлтгэж өндөрт байрлуулна. Хэрмийг цоолох, газар доогуур ухах, хэрмийн 4 талаас нэгэн зэрэг үүлэн шатаар авиран орох оролдлого хийнэ. Их буу, галтай сум харвана./ сүрлэн, модон байшинруу/
Шувуу, муурны сүүлийг давирхай,газрын тос, шүү хүхэр хэрэглэн шатааж хотруу тавьж галдан шатаана. Голын голдрил өөрчилж усанд автуулна. /1204 онд Тангудын Яргай хот,1275 онд Сүнгийн хотууд/. Бууж өгөхийг шаардсан бичиг харвана, илгээнэ. Өдөр, шөнөгүй довтолно. ,эвсэл зориуд зам тавьгч өгөөд отон байлдах буюу хаяж яваад эргэн дайрна. Бүслэж байлдаад нэмэргүй бол боймлоно. Ингэхийн тулд өөрийн цэрэгт хотын гадна хот босгоод, тэр хавийн газрыг цөлмөж, /Бээжин,Яргай/ туслах хүчгүй болгоно. Цэвэр усыг нь хаана. Бүх замыг нь хорино. Цэргээ амраах үүднээс гүнзгий шуудуу ухна, ус дүүргэнэ эсвэл тэр сувгаар өлөн ноход тавина. / 1226 онд Сүн улсын Синьчжоуг эзлэхэд Бор жанжин энэ аргыг хэрэглэнэ/. Өвчилсөн амьтад, муудсан хүнс оруулж тахал тараах зэрэг сайн муу олон аргад эртнээс гаршсан байжээ. Сүн улсын Сяньян, Фаньгэн хотыг 5 жил боймлосон нь хамгийн удаан байна.
Дайны шалтгаан
- · Бэлчээрийн төлөө
- · Эдийн шунал
- · Дэлхийг эзлэх
- · Нүүдлийн мал аж ахуйн хэрэгцээг хангахгүй болсон.
- · Дотоод ангийн зөрчил хурцадсанаас булаан эзлэх болсон.
- · Монгол овгуудын шашны зөрчил
- · Эрчмийн түрэлтийн онол
- · Худалдааг гартаа авах дөхөмтэй болон
- · Тухайн үеийн хэрэг явдлын эрх” үйлийн эрх” Монголчуудын 13- зууны их аян дайн нь дэлхийн худалдааны зам, түүний болоод улс орныхоо аюулгүй байдлыг ханган бататгахын төлөөх тэмцэл байжээ.
Дайтсан улс орнуудын ялагдлын шалтгаан
- · Дотоодын хямрал, хоёр засаглал, тариачдын бослого
- · Шашны хагарал мөргөлдөөн, номлол
- · Нэгдсэн жолоодлого, лидергүй
- · Монгол цэргийн хүнийг зөв үнэлж, оновчтой бодлого боловсруулсангүй
- · Улсууд нэгдэхийн оронд хоорондоо дайтаж байсан.
Монгол цэргийн ялалтын үндэс
Чингисийн ялалт
- · Төврүү тэмүүлсэн хүч үйлчилж, шашны зөрчил эдийн засгийн хэт сонирхол байхгүй. Эзэн хаан үндсэн хуулиндаа нягт захирагддаг байв.
Монгол жанждын ялалт
- · Монгол жанждын газар мэдлэг,дайтах ур чадвар, аравтын систем, цэрэгтэйгээ хамт байх сэтгэл бие даан шийдвэр гаргах чанар, ял, гавъяаг дэнслэх ухаан, өршөөл энэрэл, хүн шинжих билгийн нүд нь ялах гол хөшүүргийн нэг байв.
Монгол хүний ялалт
- · Монгол хүний эрүүл чийрэг бие, дасан зохицох чадвар,эрх чөлөөгөө хамгаалах чин хүсэл, хамтач үзэл, өрнө дорнын соёл боловсрол , эр эмгүй дайтах чадвартай бсан нь бас ялах нэг шалтгаан болов.
Зэр зэвсгийн ялалт
- · Хол тусгалтай нум сум, махир сэлэм, галт зэвсэг.
Морины ялалт
- · Бие жижиг үсэрхэг , тэсвэртэй монгол морь, түүнийг эдэлж сурсан монгол ухаан.
Сахилгын ялалт
- · Төр, эзэндээ үнэнч байх, ахас ихсээ хүндлэх, эв эетэй байх,нөхөртөө үнэнч ханилгаатай байх, үүрэгтээ үнэнч байх зарчмуудыг Чингис, түүний залгамжлагчид цэргүүдээ үлгэрлэж чаджээ.
Шударга хуулийн зарчим
Азид хийсэн дайны үр дагавар
Бага , Дундад ази дахь дайны нөлөөгөөр энэ бүс нутагт Ирак,Кагар улс түүхэндээ хамгийн их хөгжиж, хүлэг түүний залгамжлагчид хот сэргээн босгох, усны сувгийг цэгцлэх, шашны мөргөлдөөнийг намжаах, худалдааг өргөтгөх, лалын шашны харгис зарчмуудыг үгүй хийж, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэв. Мөн Персэд одон орны ордон барьжээ. Татварыг цэгцэлж, зоосон мөнгө гүйлгээнд оруулсан нь эдийн засагт дэвшил авчрав. Харин Хятадад үерээс хамгаалах далан,үерийн суваг барьж, өртөө байгуулж, өндөр настан, тахир дутуу иргэдэд тэтгэлэг өгч ядуусыг нэгтгэн улсын санг байгуулжээ. Мөн хуурай, усан замын сүлжээг зохицуулснаар Хятадад худалдаа өргөжиж, төрөлшив. Газрыг тэгш хуваарлж үйлдвэрийг өргөжүүлэв. Хубилай ордондоо шинжлэх ухааны төв байгуулж улс даяар олон сургууль барив. Эдгээрээс хамгийн чухал нь Тан улсаас хойш тусгаар байсан хятад үндэстэнг нэгтгэв. Вассал орнууд ч Монголын нөлөө дам тусчээ. Үүнд Солонгосыг өлсгөлөнгөөс аварч, Күнзийн сургаал, хөвөн тарих, дарь боловсруулах аргыг нэвтрүүлсэн бол Энэтхэг- Хятадын хойгийн 5 улс мөхөж ,10 улс шинээр төрж 13 улстай болж газрын зураг нь эрс өөрчлөгдөв. Мөн вассал орнуудын худалдаа илт сайжирч хөгжив. Харин японын нийгэмд байсан дарлагч самурай нарын хүчийг сульдааж Японд цэргийн тактик, зэр зэвсийг таниулжээ.
Европт хийсэн дайны үр дагавар
Алтан ордны үед Оросын хотууд хөгжиж , худалдаа нь Хархорум, Бээжин ,Энэтхэг хүрч байжээ. Батын зарлигаар Зүүн өмнөд Орос тариалан ихээр хөгжиж анхны талхын дэлгүүр нээгдэв. Монголын жишээгээр оросууд аль ч шашинд хүндэтгэлтэй хандах болов. Өртөөний хонхыг сүмд авч хэрэглэв. Турк, монгол хэлний олон үг орос хэлэнд оров. Оросын мэдэлд орж нутаг нь тэлэв. Оросын цус монголоор сэлбэгдэсний жишээ нь Борис Годунов, Федор Годунов хаад, Их Петрийн эх Наталвя хатан, Алтан ордны үед эхлээд Киев, дараа нь Владимир Суздальд оросын засгийг төвлөрүүлснээр Москва төвтэй зүүн хойд орост энэ үндэстэн нягтарч эхэлжээ. Харин төв Европын хувьд гэвэл Европт дах, римчүүдийг уусгаж Румьныг үүсэх явдлыг түргэсгэсэн гэдэг. Европт дорнын соёл, техникийн ололт /салхин тээрэм, усан хүрд, зарим ургамал, цагаан болон гурвалжин будаа, тарвас, нимбэг, чихрийн Нишингэ , болон даавуу хийх, ном барлах/ ыг танилцуулж цаасан мөнгө гэсэн ойлголтыг төрүүлжээ. Азийг тэр бүр мэддэггүй Европын газар зүйн мэдлэгт дэвшил авчирч Марко Пологийн замаар аялах хүслийг өдөөснөөр газар зүйн их нээлтэнд дам хүргэсэн гэдэг.
Дэлхийн дахин ба монголд үзүүлсэн нөлөөлөл
өртөө байгуулж, худалдааны замыг аюулгүй болгосон нь өрнө-дорнын холимог соёлыг бий болгож хооронд нь танилцуулав. Тархай бутархай байгаад эзлэгдсэн орнууд сургамж авч дараа нь Хятад, Индонез, Осман, Орос гэсэн том гүрэн байгуулагдах эхийг тавьжээ. Шашин, үзэл бодлоор ялгаварлаагүй нь хүлцэмж гэсэн ойлголтыг авчирч,энх тайвнаар зэрэгцэн орших санааг төрүүлэв. Дипломат ёс, цэргийн урлаг, цаасан мөнгө нь дэлхийд хосгүй, шинэ ухагдахуунаар баяжсан байв. Гэвч дайн л болсон хойно хүний, өөрийн олон хүний амь эрсдэж, Монголын эдийн засаг тэгтлээ сайжирсангүй. Олз, татвар тухайн газартаа л зарцуулагдаж өөрсдөө ч газар нутгаасаа алдав. Гэвч Алтан улс тэргүүт харийн өнгөлзлөгөөс ангижирч ,төр ёсны уламжлалаа хөгжүүлж суурин соёлоос суралцаж, тариалан, гар урлал, уран барилга, хотын соёл шинэ түвшинд гарав. Үндэсний үзэл бүрэлдэж, түүХээ сонирхох болов. Мал аж ахуй дээд цэгтээ тултал хөгжив.
Тэмүжин 1185-1206 оны хооронд их, бага гучин хоёр удаагийн тулалдаан хийж байж, монгол угсааны нийт наян нэгэн аймгийг араасаа дагуулан “хагацсан улсаа хамтатгаж, бутарсан улсаа бүртгэх” их үйл бүтээсэн билээ. Энэ үе бол Их Монгол улс байгуулагдах явц дахь нэг ёсны шилжилтийн үе болжээ.
Чингис хаан бол аугаа их жанжин мөн. Учир нь тэрбээр:
1. Тухайн цаг үеэсээ хэтийдсэн нэн чадварлаг үндэсний армийг зохион байгуулсан. Арван өрхөөс татсан арван цэргээс бүрдэх аравт, арван аравт бүрийн цэрэг нийлсэн зуут, арван, зуутын цэргээс тэрлэх мянгат, арван мянгатын цэрэг бүхий түмт байхаар журамласан цэргийн зохион байгуулалтын тогтолцоо нь Их Монгол улс байнгын хүчирхэг армитай байх нөхцлийг бүрдүүлсэн юм. Их Монгол улсын “Илдэч” хэмээх цэргийн яамны маягийн байгууллага нь цэргийн эрдэм ухааныг хөгжүүлэх, цэргээ байлдааны байнгын бэлтгэл сургуультай байлгах, цэргийн жанжин дарга нарын удирдлагын ур чадварыг ямагт төгөлдөржүүлэх, армийн зохион байгуулалтыг чанд цэгцлэх, дээд зэргийн уян хатан хөдөлгөөнт армийг байлдааны бэлэн байдалд барьж байх гол үүрэгтэй байжээ. Америкийн эрдэмтэн Д.Ж.Вернадский: “ХIII зууны монголын арми бол тэр үеийн дэлхий дахины хамгийн шилдэг арми байсан нь ямар ч эргэлзээгүй. Энэ морьт арми нь хэрэм, боомт эвдэх инженерийн ангитай байжээ” хэмээн тэмдэглэсэн байна.
2. Тал хээрийн нүүдэлчдийн эртний уламжлалт байлдааны хамгийн шилдэг чанарыг өвлөн авсан, дэлхийн бусад орны цэрэг, армийн шилдэг бүхний авхаалжтай соргог тусган эзэмшсэн стратеги, тактикийг бий болгосон. Чингис хааны цэргийн эрдэм ухаан нь ашигтай байрлалаас түрүүлж, гэнэтийн цохилт өгч байлдааны санаачлагыг гартаа атгах, газар орон, цагийн байдалд зохисыг таацуулан ухаалаг шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, морьт цэргийн хөдөлгөөнт чанарын өндөр боломжийг шавхан дайчлах, цэрэг эрийн зориг хүч, сэтгэлзүйн хатуужил, авхаалж самбааг илтгэх улс төр, цэргийн бодлогыг чадварлаг хослох урлаг байв. Их хааны цэргүүд сумаар цэнэглэдэг их буу, жадаар бууддаг их буу, гал шатаагч зэвсэг, өндөр цайз хэрэм давахад зориулсан тусгай шат, хэрмийн ханыг эвдлэн нураахад зориулалттай төмөр тэрэг зэрэг тухайн цагийн хамгийн шинэ хүчтэй зэвсэг техник хэрэглэхийн хамт байлдааны явцад хөшиг утаа хэрэглэн давшиж байжээ.
3. Тагнан турших нарийн бодож боловсруулсан арга үйлдлийг хийж байсан. С.С.Уолкер: “Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны түрүүнд агуу их хааны өөрөө гардан удирдаж байсан тагнуулын үйл ажиллагаатай холбоотой юм. Үүнээс өмнө ч хойшид ч өөр ямар ч арми тагнуулын ийм хүчтэй үйл ажиллагаа явуулж байгаагүй юм” /19,296/ гэж тэмдэглэжээ. Бас зарим судлаачид дайсныг тагнах, мөрдөн хөөхөд Чингис хааны цэрэг анх удаа нохой хэрэглэсэн гэж бичсэн бөгөөд ийнхүү Чингис хаан өөрийн боломж нөөц дайсныхаа харьцаа байрлал, хүчийг сайтар судалж тулалдаанаа эхэлдэг байсан учир насандаа хийсэн 60 гаруй тулалдаанд нэг ч удаа ялагдаагүй ажээ.
4. Цэргийн дарга, жанжин болох дайчдын авъяас чадварыг гойд танин мэдэж тэднийг өсгөж сургаж дэвшүүлж байсан. Их хаан: “Аравтыг чанд захирч чадаж байгаа хүнийг зуутын ноён болгон дэвшүүл, зуутаа журамлан бэлтгэж чадаж буйг мянгатын ноёноор тохоон томил” хэмээсэн зарлиг буулгаж байв. Ж.Неру: Чингис хаан цэргийн ноёд дайчдаа эрэмбэ дараатай сүрхий сургаж чадсаны үр дүнд “Зөвхөн өөрөө их жанжин байгаад зогсоогүй цэргийн гайхамшигт олон жанжнуудыг хүмүүжүүлжээ” /20,351/ гэж тэмдэглэжээ. “Эрдэнийн эрих”, “Лу Алтан товч” зэрэг сурвалж бичгүүдэд Есөн өрлөг хэмээх есөн том жанжин томилсон тухай цухас дурджээ. Харин “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний цэцэлсэн шаштир” гэдэг утга уянгын шүлэглэсэн зохиолд эл есөн өрлөгийн нэрийг бүрнээр нь бичсэн байна. Тэд бол Мухулай, Боорчи, Зэлмэ, Шихихутуг, Сорхон-шира, Сүбээдэй, Зэв, Борохул (удалгүй нас барсан), Хара Хирүгэ, хожим нэмэгдсэн Елюй-Чуцай нар байлаа. Судлаачид тэднийг орчин цагийн маршалуудтай дүйцүүлэн бичсэн үзэгдэнэ.
Чингэхлээр, дэлхий дахинд суу алдараа мандуулсан олон арван жанжнуудын дотор Чингис хаан ямар байр суурь эзлэх вэ? гэсэн асуулт зүй ёсоор урган гарна. Ж.Неру: “Чингис бол түүхэнд гарсан цэргийн суут ухаантан, жолоодогч эргэлзээгүй мөн. Түүний дэргэд Александр Македонский, Цезар хоёр юу ч биш мэт” /20,351/ хэмээн тэмдэглэсэн байна. Л.Гарт:”Хэмжээ, далайц, урлагаараа, гэнэт довтлох чадвар, хөдөлгөөнт байдлаараа стратеги, тактикийг хэрхэн хэрэглэснээрээ Монголчуудын явуулсан кампанийн хэмжээ, далайц нь түүхэнд ижилсэх юм байхгүй” /21,172/ гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ