Өлгүүргүй Шангри-Ла
Энэмэдээллийг уншаад арай ч дээ худлаа байлгүй гэх хүн олон гарах биз. Үнэн хө. Дэлхийн алдартай сүлжээ зочид буудал Монголд үүдээ нээлээ хэмээн саяхан л сүртэй нь аргагүй зарлаж байсан. Зэрэглэл өндөр, рестораных нь цэсэн дэх хоолны үнийг дундчууд дийлэхгүй гэх утгаараа улаанбаатарчууд тэр бүрШангри-Лаг зориод байдаггүй.
Олон улсын том том арга хэмжээнд эгэл жирийн иргэд оролцдоггүй учраас тэдэнд шил толь болсон зочид буудлыгтэртээ алсад гялалзаход мэт санадаг ч байж мэднэ. Шулуухан хэлэхэд, барилгынх нь гоёсайхныг нь, хурдан түргэн сүндэрлэж байгаа талаар атаархангуйгаар ярилцаад өнгөрдөг дөө. Ямартай ч Шангри-Ла зочид буудлыгМонголын хөрсөн дээр сүндэрлүүлсэн ноён Оджаргалын сэтгэл тэнүүн байгаа нь лавтай. Зочид буудал нь зочдоор дүүрч гийдэггүй юм аа гэхэд том жижиг хүлээн авалт, олон улсын элдэв арга хэмжээнүүдийн захиалга тасардаггүй гэнэ лээ.
Миний дуулснаар хүлээн авалтынтанхимуудын захиалга 2016 оны арваннэгдүгээр сарыг дууссан гэсэн. Тэгэхээр монголчууд тэгтлээ хямраагүй ч юм шиг.Нөгөөтэйгүүр, Шангри–Лагийн үйлчилгээ миний сэтгэлд хүрээгүй.Өнгөрсөн сарын сүүлээр Японы эзэн хааны төрсөн өдрийг Япон Улсаас Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж буй Элчин сайдын яам Улаанбаатар хотноозохион байгуулав. Элчин сайдын яам хааныхаа төрсөн өдрийгтэмдэглэх арга хэмжээний захиалгыг өнгөрсөн есдүгээр сард өгсөн гэнэ билээ. Шинэ содонгазар, үйлчилгээ нь дээд зэрэглэлийнх гэдгээр нь Шангри-Лаг сонгосон байж таараа. Үүнийхээ төлөө дунджаар лав арав хол давсан сая төгрөгийг зарцуулсан байлгүй.
Гэтэлмонголчуудын хэлдэг “гаднаа гяланцаг, дотроо паланцаг”гээч зүйл арга хэмжээ эхлэхээсөндөрлөх хүртэл үргэлжлэв. Энэ нь өлгүүртэй холбоотой асуудал. Өндөр дээд хэмжээний арга хэмжээнд уригдсан зочидоройн 19 цагаас 20 цагхүртэл зөвхөн хувцсаа өлгүүлэхийн төлөө дараалал хүлээн зогссон. Өлгүүрт ажилласан бүсгүйчүүд өлгүүрийн дугааргэж цаас өгөх нь инээдэмтэй. Түүнийгээ чихрийн цаас энэ тэртэйгээ андуураад хаячих вий гэж халаасааа байн байн тэмтэрсээрарга хэмжээг өндөрлүүлэв. Улс төр, гадаа харилцаа, бизнес, урлаг соёл, спортынхон гээд Монголд нэр төртэй гэж хэлэгддэгбүхий л хүн тэнд уригджээ. Илүү хүн гэвэлсэтгүүлчид л байсан байх.Олон хүн уригдсан гэдгээр нь арга хэмжээ ерөнхийд нь өндөрлөх тийшээ хандаж буй байдлаар нь эртхэн шигөлгүүр бараадлаа.Миний ижил бодолтой хүмүүс хэзээний дугаарлаад зогсчихож. Миний урд 30 гаруй хүн байсан.
Бошийтлоо дайлуулсан улс хоолоо шингээнгээ өөр хоорондоо ярилцсан шигээ зогсоод лбайлаа. Хөл өвдөөдтэсвэр алдлаа. Ажиглаад байсан чинь нэг хүний хувцас өгөх гэж лав 30 гаран минутыг барж байна аа. Тэгтэл Элчин сайд асан Гомбосүрэн гуай “Хүүхээминий малгай алга байна” гээд явчихав. Тэр хүн мэдээж бидний адилноосон малгай ханцуй руугаа чихчихгүй шүү дээ. Эндээс хэрэг мандав. Ороход хүлээж аваад байсан охид хүүхнүүд алга. Монгол хэл мэдэхгүй, энэтхэг үү тайланд уу аль нь болохыг хэлж үл чадаххоёр гадаад нөхөр хувцас олгож байна аа. Дугаар аваад л модон хананы цаагуур ороод алга болчихно. Тэгж тэгж нэг юм бараагаа харуулахдаа өөр хүний хувцас барьсаар хөлсөө дуслуулсаар гарч ирэх. Түүний бүтэлгүйг гайхсан нэг залуу ерөөсөө өөрөө хувцсаа олж авах минь гээдхүмүүсийн дундуур зүсч оронгуутаа “Ээ та минь, та нар өөрсдөө л хувцсаа олж ав. Хананы цаана үсрээд л 20 хүнийхувцас даах хоёр өлгүүр байна. Тийм болохоор эд наротор хийж яваа хөдөөний айлууд хөнжил, гудсаа дээр дээрээс нь давхарлаад хураадаг шиг бидний хувцсыг сандал дээр давхарлачихаж.
Хувцсаа олсон нэг нь дундаас нь сугалахдаабусдын хувцсыг газраар хөглөрүүлээд хаячихаж байгаа юм чинь гэснээр Шангри-Ла хэмээх зочид буудлын нэр хүнд тэр орой навс уначихав. Сүүл рүүгээ дээр үед мах авахаар дугаарлахдаа хүмүүс хэрхэн бужигнадаг байлаа, түүн шиг л юм болсон. Дараа учрыг олохнь ээ, Шангри –Ла зочид буудлын барилгын зурагнь Монголын цаг агаарын нөхцөлд байдалд тааруулж хийгдсэн бус халуун оронд зориулагдсан нэг маягийнх тул түүнд нь өлгүүрийн орон зай тусгагдаагүй юмсанж. Шангри–Ла үүдээ нээснээс хойш анх удаа ийм олон хүн уригдсан арга хэмжээг зохион байгуулсан нь Эзэн хааны төрсөн өдөр байж таарсны дээрмонголчууд өвлийн хувцсандаа орсон үе таарсан нь ийнхүү дэлхийн нэртэй зочид буудлын мөн чанарыг зочдод илчилж орхисон юм. Өлгүүргүй Шангри –Латай байснаас өлгүүртэй рүү нь зүглэсэн дээр ч байж мэднэ. Ядаж шуб минь шалны алчуур болж, малгай минь газарт өнхрөхгүй шүү дээ.
Ч.Чулуунцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ