Өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах асуудлаар зөвлөлдлөө

12-19 насны хүүхдийг өсвөр насны хүүхэд гэж үздэг. Өсвөр насандбие хүн болж төлөвших суурь нь төлөвшиж бий болдог. Яг энэ үед л өсвөр насны хүүхдэд бие физиологийн хувьд болон сэтгэл зүйн хувьд асар их өөрчлөлтүүд бий болдог. Учир нь энэ үе нь хүүхдээс насанд хүрэгч болох хамгийн төвөгтэй үе бөгөөд өөрийгөө том хүн мэтээр мэдэрдэг, өөрсдийгөө насанд хүрэгчдийн зүгээс аливаа зүйлд хандахыг эрмэлздэг ба тэд үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Мөн өөрийгөө баталж, нотолж харуулах хэрэгцээ маш чухал байр суурьтай байдаг. Сэтгэл зүйн онцлогийн хувьд тогтворгүй аливаа буруу муу зуршилд татагдан автах нь түгээмэл, хүний үгэнд оромтгой, уруу татагдах, сэтгэлийн хөдөлгөөнөө барьж чадахгүй, сэтгэлийн хөөрлөөс асуудлыг шийдэх хандлагатай байдаг.

Гэмт хэрэгт татагдан орох, гэмт хэргийн хохирогч болох, бие махбодод гарч буй өөрчлөлт, өвчин зовиураа үзүүлж харуулахаас ичиж зовох, мансууруулах бодис, архи тамхины хэрэглээг туршиж үзэх, улмаар донтох, сургуулиас гарах, гадуур тэнэх, хүчирхийлэл, хүний наймааны золиос болох гэх мэт маш олон тулгамдсан асуудлууд дунд өсвөр насны хүүхэд амьдарч байна.Тэдэнд салбар бүрийн, бүх талын дэмжлэг тусламж хэрэгтэй байна.

Өсвөр насны хүүхдийн тулгамдсан асуудлаар салбар хоорондын зөвлөгөөнийг өмнө нь хийж байгаагүй зэрэг олон шалтгааны улмаас дээрхи зөвлөгөөнийг хийж байна.

Зөвлөгөөнийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас санаачлан санхүүжүүлж ЭМСЯ, НЗДТ-н дэмжлэгтэйгээр БСШУЯ,ХЗЯ, ХАХНХЯ, СЭМҮТ, СЭМҮТ, НБГ, НЦГ, НХГБХГ, МХЭҮТ, UNICEF, ДЭМБ, ХТҮГ, НЭМХ, Өмнөговь, Дорноговь, Хөсгөл аймгийн ЭМГ-ын төлөөлөл болон сургуулийн Нийгмийн ажилтанууд, сурагч өсвөр үеийн төлөөлөл тус семинарт оролцож байна.

Зөвлөгөөнд НЗД-ын орлогч Ц.Энхцэнгэл, НЭМГ-ын дарга Ш.Энхбат, НҮБХС-ийн сууриан төлөөлөгч Роберт Бенес, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Юнут-У болон албаны бусад хүмүүс оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж НЭМГ-ын дарга Ш.Энхбат үг хэллээ. Мөн UNICEF-ын суурин төлөөлөгч Роберт Бенес үг хэллээ.

Салбар бүрээс өсвөр үеийнхний талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэр, авч хэрэгжүүлжбуй арга хэмжээ, тулгамдсан асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлэх арга замын талаар хэлэлцэж бүх нийтэд хандсан зөвлөмжийг боловсруулах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ