Эхийн хөхний сүү бол үнэхээрийн хосгүй бүтээгдэхүүн

Эхийн сүүнд сахарын 200 гаруй янз бүрийн молекул байдаг ажээ. Харьцуулалт хийх үүднээс дурдахад,бусадхөхтний сүүнд дунджаар 30-50 ийм молекул байдаг байна.Молекул тус бүрдээ ямар үүрэгтэйг эрдэмтэд хараахан мэдэхгүй байгаа юм. “Zee News” сайтад тэмдэглэснээр, хөхний сүүний олон молекул хүүхдийн хувьдшууд тэжээл болоход зориулагддаггүй байна.
Төрсний дараахи эхний өдрүүдэд хүүхдийн гэдэсний бичил организмуудын орчин хямардаг. Энэ нь эхийнхээ сүүг хөхсөнтэй холбоотой юм. Сүүний сахар нь энэ орчныг бүрдүүлдэг бактериудыг тэжээнэ. Ингэснээр бичил организмын тодорхой төрлүүдийг идэвхитэй үржихэд хүргэдэг аж.
Тиймээс сүү нь хүүхдийн дархлааны тогтолцоо бий болоход тус дэм үзүүлдэг байна.Үүний дээр,хортой бактериудын өсөлтөд хориг тавьж, цусны цагаан эсийн идэвхижлийн зохицуулдаг олон молекул, эсрэг биет сүүнд байдаг байна. Хүүхдэддархлааныдасан зохицох өөрийн гэсэн тогтолцоо хөгжиж эхэлдэг нэг сарын дараа сүүний найрлага өөрчлөгддөг байна.
Эсрэг биетүүдийн хэмжээ 90 гаруй хувиар буурдаг аж.Түүнчлэн янз бүрийн сахар багасдаг байна. Гэхдээ хүүхдийн өсөлтөд чухал өөх болон бусад тэжээлт бодисын хэмжээ нэмэгддэг ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ