Бие даагчид "Тамирын цагаач" болох нь

УИХ –ийн чуулган бүрэн эрхийн хугацаагаа дуусгахад хэдхэн өдөр үлдлээ.
Хүмүүс дүгнэж байна. Гэхдээ ганц энэ парламентийн хугацааны ажин түжин өнгөрүүлсэн эвсэж нийлж, салж тарсан 4 жилийг бус ерөөсөө Монголын парламентын төлөвшлийн талаар ерөнхий зургаар нь харахыг эрмэлзэж, авах гээхийн ухаанаар дараагийн сонгуулиа тооцоолж суугаа.
Энэ жилийн парламентын сонгуулийн хувьд бие даагчид гомдохооргүй сонгогдсон буюу харьцангуй өндөр байсан гэж болно. Бие даагч нар ч харьцангуй идэвхитэй ажиллаж цөөнгүй асуудалд сөрөг хүчний дуу хоолой болж шийдвэрт нөлөөлөхийг оролдож байлаа. Гэвч манай парламентад бие даагчид үнэндээ бяр дутаж байна.
Улс төрийн дэмжлэггүй, харьяалсан намгүй гишүүн парламентад орж ирэхнь “Тамирын цагаач” гэдэг шиг гар мухар болох нь харагдсан. Тэд тойрогтоо амалсанаа хийж хэлснээ өгөөд байх боловчхууль тогтоох түвшиндбол ганц нэгээрээ орж ирснээрээ хийн буу тавихаас цаашгүй буюу ямар ч нөлөөгүй гэдэг нь харагдсан. Ингээд кноп дарахаас өөр нөлөөгүй болсон бие даагчид намын бөөр бараадах сонирхолд автаж улмаар сайдын сэнтий рүү хараалж эхэлдэг ч түүх бий.
Намтай л байхгүй бол энд ганц мод болох юм байна гэж ухаарсан ба бие даагчийн суудлаа сайдын суудлаар арилжихын жишээг үзүүлсэн гишүүн бол Л.Гүндалай байсан. Анх бие дааж их хуралд орж ирсэн энэ эр нам даган гуларч сайдын суудалд тухлаад авсан ба өдгөө хоёр дахь намаа байгуулчихаад явж байгаа.
Үүргэвчтэй аялж ядарсан З.Алтай бие даагч үнэндээ Их хуралд тухалж хөл амраагаад Баянзүрхчүүдээ баяртай гээд баруунд элчингээр явж өгсөн. Шар айрагны зар сурталчилгааг телевизээр явуулах боломжийг нээсэн хуулийн төслийг санаачилсныг эс тооцвол энэ нэрт сэтгүүлч бие даагч маш идэвхгүй ганцаардсан байдалтай суусаар 4 жилээ дуусгасан.
Сүүлийнгурван нэр дэвшигчийн талаар нуршилтгүй. Дахин солигдох туйлын эрх ашгаар хоёр нь хайрт МАН-даа очоод суучихсан тойргоо тордож байна. Ганцаар үлдсэн С.Ганбаатар нь аргагүй эрхэнд гэсээр намын батлах өвөртөлж нэр дэшвшихээс өөр гарцгүй болчихоод байгаа.
Нам дагахгүй бол ам тосдохгүй болсон манай нөхцөлд бие даагчид Их хуралд орж ирээд нэг кнопны наймаа хийж дараагийн сонгогдох замаа засаж намын нэрээр чуулганаа хаадаг жишиг бараг тогтлоо.
Энэ удаагийн сонгуульд ч эрээвэр хураавар бие даагчид цөөнгүй байгаа дуулдсан.
Дуучин, жүжигчин, хэлний багш, үзмэрч гээд л эрээвэр хураавар энэ багийнхан хууль тогтоох эрх мэдлийн талаар хэр ойлголттой байгаа талаар хэлж дүгнэхэд эрт байна. Зүгээр байнгын парламенттай явж ирсэн 25 жилийн зургаа эргэн харахад бие даагчид л хамгийн бэртэгчин талдаа байсан харагдаад байгаа шүү.
Д.Баяр
СЭТГЭГДЭЛ БИЧИХ