Шарил ухсан хулгайчийг талийгаачийн сүнс барьж өгчээ

Олон жил шарилын газар сахиул хийсэн Жамбаа гуайг хүмүүс андахгүй. Зарим нь түүнийг үхээртэй газар нутагладаг гэж дөлнө. Зарим нь буг чөтгөртэй газар хамрын ханиад ч хүрэлгүй өндөр нас насалсан болохоор нь элдэвтэй нэгэн байх гэж дөхнө. Тэрбээр өглөө оройд шарилуудаа тоолж бүртгэж байгаа бололтой чулуун хөшөөнүүдийн дунд бөөвийсөн хар юм хөдөлж цөхөн харагдана. Өөрийнх нь ярьснаар ядахдаа сургуульд жижүүр хийж болох байтал шарилын газрыг олж сонгосон нь сонин түүхтэй гэдэг. Түүнийг эхээс мэндлэхэд лам багш нэр хайрлахдаа аав, ээжид нь хандан “Танай энэ хүү л харин эх, эцгийнхээ ачийг хариулсан буянтай хүн болно доо” гэсэн гэдэг. Аав, ээж нь ч мэдээж хүүгээ Сүхбаатар жанжин шиг хүн болох нь гэж ихэд баярлаж байсан биз. Жамбаа гуайг идэр залуу байхад аав, ээж хоёр нь ойр ойрхон өөд болсноор тэр эцэг, эхийнхээ ачийг хариулж чадаагүйдээ гутарч явдаг байв. Наран талын энгэрт цайран харагдах хоёр цагаан чулуутай ярилцаж, сэтгэлийн зовлон уй гашуугаа тайлдаг байсан Жамбаа нэг өдөр боджээ. Үхэн үхтлээ эцэг, эхийнхээ шарилаас холдохгүй гэж өөртөө тангараглажээ. Энэ нь нөгөө ламын хэлснээр “сайн хүн” болно гэсэн үг хэрэгжсэн болохыг Жамбаа гуай хожим ойлгов. Тэгээд шарилын газрын сахиул болжээ.

Өдөр болгон шахам оршуулга ирнэ. Мань Жамбаа газрыг нь зааж өгнө. Зарим нь зөрж аав, ээжийнх нь нойрсож буй нарлаг энгэрт хүнээ нутаглуулна гэж зүтгэж байсан удаатай. Уй гашууд автсан хүмүүсийн ая эвийг олж “Газар мундсан биш дээ. Тэнд чинь хүн оршуулчихсан. Нэг нүхэнд хоёр хүнийг оршуулж яаж болох вэ?” гэж учирладаг байж. Бага залуудаа шарилын газраа эргэж явахдаа элдэв юмтай таарч байсан тухайгаа тэр ярьсан юм. Нэг удаа нилээд чинээлэг бололтой хүнийг оршуулаад байж. Юу хийхээс ч буцахгүй болсон хүмүүс чинээлэгдүү хүний шарилыг шөнөд нь ухдаг тохиолдол өмнө нь гарч байсан аж. Жамбаа уг шарилыг хэдэн удаа эргээд залуу насны нойрондоо дарагдан унтчихжээ. Өглөө нь босоод шарилын газар руу харсанд өчигдрийн оршуулганы ойролцоо шувуу эргэлдэж цуглараад байна гэнэ. Гүйж очсонд шарилыг ухан хөшөөг нураахад эзэнтэй нь оршуулсан эдлэл хөрөнгийг нь аваад арилж өгсөн байж. Хөрс шороондоо орсон хүнийг амгалан тайван нойрсуулчихгүй буг чөтгөрөөс доор амьтад байдагт тэр зэвүүцжээ.

Хожим талийгаачийн үр хүүхэд нь ирж эцгийнхээ шарил, хөшөөг заалгах гэвэл юу гэх билээ гэж бодоход яс хавталзаж байв. Тэгээд өдөржингөө ноцолдож, шарилыг буцааж янзанд оруулснаар санаа нь амарчээ. Гэтэл санаа амрах болоогүй байжээ. Шөнө унтаж байтал зүүдэнд нь угалзан хамар, улаан шар царайтай буурал өвгөн орж байна. Жамбаагаас өөртэй нь хамт оршуулсан эд зүйлсээ нэхэж байгаа бололтой юм гэнэ. Жамбаагийн нүдэнд том гарын мөнгөн аяга, торго дурдан, том хүрэн эрхи зэрэг зүйлс ёстой тэмээнээс тэмдэгтэй мэт харагдаж байв. Өмнө нь тэр бүхнийг Жамбаа хаана ч харж байгаагүй боловч шууд л тэмдэглэж цээжилжээ. Хэрэг биш болж байгааг мэдсэн Жамбаа сэргийлэхэд хандаж шарил ухсан хэргийн талаар танилцуулсан боловч “Үхсэн хүнийг байтугай амьд хүний асуудлыг шийдэж чадахгүй байна. Чи өөрөө учрыг нь ол” гэсэн шазуур зуусан үг сонсчээ. Арга ядахдаа зах дээгүүр явж хуучны эдлэл зардаг газраар хэсэгтээ эргэлдэж үзэв. Түм түжигнэж, бум бужигнасан олны дотор хэн нь ямар юмаа зарах гэж байгааг яаж ч мэдэх билээ. Мухардаж цөхөрсөн Жамбаа зүүдэнд орсон улаан шарөвгөний зүс царайг санахыг оролдов. Нүдээ аньсхийгээд төсөөлжээ. Гэтэл зэрвэс харахад нөгөө өвгөн нь нэгэн туранхай залуугийн араас зүүгдчихсэн өвөрт байгаа зүйлийг авах гэж оролдоод байгаа юм шиг харагджээ. Нүдээ арчин харвал үнэхээр тийм байв. Тэднийг олон хүний дундуур алга болчихоос нь өмнө гүйцэн очвол нөгөө туранхай хөх эр ийш тийш өлөлзөн харж, тоох шинжгүй байх юм гэнэ. Нөгөө муу өвгөн өвөр түрийтэй нь ноцолдож байгааг ч тэр мэдэхгүй аж. Жамбаа талийгаачийн сүнс шарил ухсан этгээдийг надад хэлж өгч байгаа юм байна гэж ойлгожээ. Тэгээд хажуугаар зөрж явсан сэргийлэгчийн хойноос даган очоод учир байдлыг хэлсэнд сэргийлэгч залууг саатуулан байцааж нэгжлэг хийжээ. Залуугийн өврөөс юу гарсан гэж санана. Жамбаагийн зүүдэнд үзэгдээд байсан нөгөө мөнгөн аяга, зандан эрхи дүрээрээ байж байв. Энэ үед нөгөө зүүдэнд орсон өвгөн алга болсон байжээ. Жамбаа гуай эд зүйлсийг авчран шарил дотор хийснээс хойш улаан шар царайтай өвгөний сүнс ч үзэгдэхээ больсон гэж ярьсан юм.

Бас нэг удаа ийм хэрэг гарчээ. Жамбаа гуай эмгэнтэйгээ дэр нэгтгээд хэдхэн жил болж байсан юм байх. Жил дараалж төрсөн хоёр хөөрхөн хүүхэдтэй байлаа. Тэр хоёр нь хэрсүү хөдөлгөөнтэй, цовоо цолгиун өсчээ. Хоёр хүүгийн том нь болох Гомбодорж тоглож аавынхаа эргэж тойрч, арц хүж уугуулаад байдаг хоёр цагаан чулууны ёроол руу санамсаргүй шээчихэв. Хүүхэд болсон хойно мартах нь амархан, өөрчлөгдөх нь хурдан шүү дээ. Жамбаа гуай тухайн үед нэлээд хашир сууж, үхсэн амьд хоёрын хил хязгаарыг сахин амьдарч байгаа болохоор ертөнцийн мөн чанар, амьдралын хар ухаантай болжээ. Эхнэр нь шөнөд зүүдэндээ ямар нэгэн хүнтэй яриад байдаг болж. Ярьж буй утга авцалдаагүй яриа дотор нь нөхрийнх нь нэр ч цохиж явах юм. Жамбаа бас нэгэн жиг ургалаа гэдгийг гадарлаад өглөө нь авгайгаасаа асуухад “Таны аав, ээж зүүдэнд надтай уулзах боллоо. Миний хүүгийн сэтгэлийг сэвтүүлж, бодлыг булингартууллаа гэж аав, ээж чинь зүүдэнд үглэж яншаад байх юм. Манайд байдаг зурагнаас болж тэр хүмүүсийг би таньдаг юм шиг зүүдлэв үү” гэх мэтээр ярьжээ. Жамбаагийн эхнэрхадам аав, ээжээ амьд сэрүүнд нь огт хараагүй билээ. Жамбаа эхнэртээ аав, ээжийнхээ зураг хөрөгт зул өргөж байгаарай гэв. Эхнэр ч нөхрийнхөө хэлснээр бүхнийг хийдэг байв. Нэг өдөр Жамбааг хот руу яваад ирэхэд гэрийнх нь гадаа хүмүүс ноцолдож байгаа ч юм шиг, аль эсхүл ямар нэгэн зүйлийг хамжилцан хийж байгаа нь харагджээ. Яаран очвол эхнэр нь бүсээрээ том хүүгийн хүзүүгээр оосорлоод авчихсан чирч гулдран зангидан уях гэж байна гэнэ. Жамбаа эхнэрээ угз татан салгаж“Чи яаж байгаа нь энэ бэ?” хэмээн хашгирч сэгсчиж гарав. Эхнэр, хүү хоёр нь түр зуур ухаан алдан унаж түүнийг тэрхэн хугацаанд багагүй сандаргажээ. Удалгүй эхнэр нь босч ирээд учрыг хэлсэн гэдэг.

Жамбааг явсан хойно тэр нөгөө зурагныхаа өмнө зул, хүж асааж залбирч мөргөжээ. Гэтэл зурагны тэндээс “Охин минь, чи буруугүй. Гадаа шуудайтай овъёос асгарчихаж амыг нь боо” гэх дуу гарчээ. Гэрээсээ яаран гарахад тэрэгний мориных нь ганц тэжээл болох шуудайтай овъёос нь хажуугаараа унаж асгарсан байсан бөгөөд шуудайн амыг боох гэж байснаа л санаж байна гэв. Харин хүү нь “Намайг гадаа тоглож байтал ээж гэнэт орилж ирээд барьж аваад учир зүггүй сэгсчиж, бүсээрээ хүзүүг минь оосорлоод чирч байсан” гэжээ. Жамбаа хүүгээ асууж шалсаар байж шарилын чулуу руу морь харсныг хэлүүлж лам авчран ном уншуулж засал хийлгэснээр бүх юм буцаад хэвийн болсон гэнэ.

Аав ээжийнхээ алтан шарилыг үхэн үхтлээ алив муу гарт сэвтүүлэхгүй харж хамгаалсан Жамбаа өвгөнийг энэ хорвоо дээр аав, ээжийнхээ ачийг хариулсан ганц хүн гэдгийг хүмүүс хэзээ ч мэдээгүй билээ.

Хүрээний хамба аав, ээжийнхээ ачийг хариулаагүй байхад хүүрийн сахиул аав, ээжээ эрхэм сайнаар ачилж чаддаг байна шүү. Юм гэдэг сонин шүү.

Хүрээний хамба аав, ээжийнхээ ачийг хариулаагүй байхад хүүрийн сахиул аав, ээжээ эрхэм сайнаар ачилж чаддаг байна шүү. Юм гэдэг сонин шүү. Эх сурвалж #000; padding-bottom: 20px;" href="http://www.wikimon.mn/content/47699.shtml">www.wikimon.mn - See more at: http://www.wikimon.mn/content/47699.shtml #sthash.ovSo3JNt.dpuf.jpg","thumb":"s/n/s/dpuf.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ