Риогийн Паралимпын медалиуд чимээгээрээ ялгарна

"Рио-2016” Зуны Олимп болон Паралимпын наадмыг зохин байгуулагчид олимпын медалиудын загварыг танилцууллаа. Рио-де-Жанейрогийн Олимпын наадмын гол цэнгэлдэх хүрээлэн болох "Barra Olympic Park" -т болсон арга хэмжээний үеэр медалиудыг дэлгэн таниулцуулах үйл ажиллагаа болсон байна.
Медалийн нэг талд нь, зуны наадмын медалийн уламжлалт, хувиршгүй загварыг хадгалж, нөгөө талд нь зохион байгуулагчдын зүгээс харьцангуй зохиомол байдлаар урлах боломжтой аж. Барселон '92 олимпийн медаль хамгийн энгийн байсан гэж хэлж болох юм байна. Харин Риогийн олимпын медалийн тухайд, таван цагаригийн дээд талд нь наадмын үгэн тэмдэглэгээтэй бөгөөд олимпийн бэлгэ тэмдэг болох нимгэн навчин хэлхээг мөн дүрсэлжээ. Медалийн эсрэг талд нь, Грекийн ялалтын бурхан Никаг дүрсэлсэн байна. Олимпийн медаль нь 1928 онд анх өөрчлөгдаж байжээ. Ийнхүү 2004 онд Афинд эргэж ирсэн өөрчлөлт эдүгээ Ника бурхны хамтаар Панатинайкос цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж, Риогийн медалиар үргэлжилж байна.
Энэ удаагийн Олимпын наадамд 200 гаруй улс, нутаг дэвсгэрийг төлөөлсөн 10 500 орчим тамирчин оролцох ба нийт 2488, Паралимпын 2642 медалийг тамирчдад гардуулах юм байна.
Түүнчлэн Паралимпын медалийн нэг талд Брайлийн шрифтээр олимпын спортын төрлүүдийг бичжээ. Сэгсрэх үед алт, мөнгө, хүрэл медалийн аль нь болохыг чимээ гарган мэдрүүлдэг бяцхан төхөөрөмжийг медаль бүрийн дотор байрлуулсан байна.
Мэдээж хэрэг, тамирчдын хувьд олимпийн медаль амжилтын билэг тэмдэг, мөн гоо зүйн талаас нь ч анхааралгүй орхих учиргүй билээ. Тиймээс Барри Maниловын зургийг дүрслэхдээ маш нарийн анхаарч ажиллажээ.
2016 оны Олимпын гол үзэл баримтлал уриа нь байгаль орчны тогтвортой байдал учраас мөнгө болон хүрэл медалиудын орцны 30 хувь нь дахин боловсруулсан маталлууд гэнэ.
Г.Уянга
СЭТГЭГДЭЛ БИЧИХ