Бидний биеийн хийж чаддаг хачирхалтай үйлдлүүд

Хүний бие бүрэн гүйцэд судлагдах яагаа ч үгүй. Тиймээс бидний бие одоо болтол учир битүүлгээр зүйлээр дүүрэн, үүний учрыг анагаах ухаан олж чадахгүй л байгаа.Биед гарч байдаг өөрчлөлтийн ихээхэн хэсгийг хүн анзаардаг ч үгүй. Бидэнд анзаарагдахгүйгээр биеийн хийж гүйцэтгэдэг зарим үйлдлийг танилцуулъя.

Арьс улайх

Айх юмуу маш аятайхан санагддаг хүнээ харахлаар бидний нүүр бага зэрэг улайдаг. Хацрын хялгасан судсууд ахиухан хэмжээний цусыг өөрөөрөө дамжуулахдаа тэлдэг байна.Энэ механизм юунд хэрэгтэйг эрдэмтэд одоо болтол ойлгож чадахгүй л байгаа.

Өндөр өөрчлөгддөг

Бидний нурууны нугаламуудын хооронд тусгай жирйгэвч байдаг. Энэ нь зөөллөвч маягаар ажилладаг юм.Сүүлчийн судалгаагаар, эдгээр жийргэвч шахагдсанаас болоод орой тийшээгээ хүн барагцаалвал нэг сантиметрээр намхан болдог байна.

Өөрөө өөртөө дэнлүү

2009 онд “Гардиан” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүллээс үзвэл,японы эрдэмтэдмаш мэдрэмтхий камерын тусмламжтайгаар хүний амингэрэлтэлтийн (биолюминесценци) зургийг авч чаджээ. Энэ цацраг ньмаш сулхан учир, түүнийг хүний нүд анзаардаггүй байна.Гэвч хэсэг судлаач энэ хачирхалтай зүйлийг идэвхижүүлдэг бэлдмэл гаргаж авахаар ажиллаж байгаа ажээ.Тэгэхлээр, удахгүй бид ерөөс гэрэл чийдэн хэрэглэхгүй байж болох нь.

Эм зүйн лаборатори

Бидний биежинхэнэ лаборатори юм.Бие махбодь өөрийн гэсэн аспириныг ч ялгаруулж чадах гэнэ. Бензойны хүчлийн агууламж ихтэй жимс жимсгэнэ, хүнсний ногоо идсэн хүмүүс өвчин үүсгэгч микробуудыг хялбархан устгаж чадахыг Их Британийн эрдэмтэд илрүүлжээ. Цагаан хоолтнуудад салицилийн хүчлийн хэмжээ их байдгийг тэд бас нотлосонбайна.

Тархи биеийг хянадаггүй

Пьер Луижигийн шинэ судалгаанаас үзвэл, бид гүн нойрсох үедцусны даралт, зүрхний агшилтын давтамж, биеийн температур, амьсгал, түүнчлэн бие махбодийн бусад зарим үүрэг эмх замбараагүй байдалд ордог байна.Өөрөөр хэлвэл, тархи бүрэн хяналтаа алдаж, бидний бие хүссэн бүхнээ хийдэг аж.

Инээх нь өвдөлтийг намдаадаг

Инээхэд бидний биемэдрэлийн систем болон гипофизын гаргадаг өвчин намдаагч эндорфин гэдэг бодис ялгаруулдаг байна. “Scientific American” сэтгүүлд бичсэнээр,эндорфин нь өвдөлтийг мэдрэх босгыг нэмэгдүүлдэг аж.Тийнхүү, инээх нь хамгийн сайн эм төдийгүй, урьдчилан сэргийлэх маш сайн хэрэгсэл юм.

Элэг амрахыг мэддэггүй

Элэг нь магадгүй уураг тархинаас бусад хүний ямар ч эрхтнээс илүү их ажилладаг байна. Элэг 500 орчим тус тусдаа үүрэг гүйцэтгэж, түүний дотор альбумин гэдэг уураг ялгаруулж, зарим аминдэмийг хадгалдаг гэж эрдэмтэд үздэг байна. Энэ олон үүргийн нөгөө талд бас сул тал гэж бий бөгөөдэлэг нь олон эмгэгт өртөмтхийаж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ