Цамын ёслол бол заслын хамгийн дээд хэлбэр

#000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Даншиг наадам-Хүрээ цам” наадмыг 2016 оны 8 дугаар сарын 06,07-ны өдрүүдэд зохион байгуулах тухай захирамжийг нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргажээ. Анхдугаар Богд өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ойгоор #000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">НЗДТГ, #000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">Монголын бурхан шашны сүм, хийдүүдтэй хамтран 2015 онд “Даншиг наадам”-ыг сэргээн тэмдэглэсэн юм.
#000000;">Энэхүү наадмыг үндэсний зонхилох шашны соён гэгээрүүлэх, хүмүүжүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, зан үйл, өв соёлыг хадгалан үлдээх, ард иргэд, дэлхий нийтэд сурталчлах зорилгоор тэмдэглэж байхаар болжээ. 1639 оноос эхтэй уг наадамд Монгол төрийн болон шашны олон соёл, ёс заншил шингэн үлдсэн бөгөөд 100 гаруй жил завсарлаад байсан юм.
Түүхэнд бичиж үлдээснээр Даншиг наадам нь Түшээт хан аймгийн Гомбодоржийн таван настай хүү Занабазарын шашны тэргүүн анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд өргөмжилж, Шар бөсийн хот байгуулан тахиж, их баяр наадмыг 1639 онд Цагааннуур хэмээх газар хийснээс үүсэлтэй. Энэ үеэс Долоон хошуу даншиг наадам хэмээх нэр үүсчээ.
Харин хэдий үеэс Даншиг өргөх гэж нэрлэсэн нь тодорхой бус боловч ихэвчлэн “Богдод хот өргөх ёслол” хэмээн нэрлэж байжээ. Даншиг гэдэг нь Монголоор бат оршил гэсэн утгатай. Шашин төрийн ёслолыг багтаасан энэ баяр нь Монголчууд Манжийн эрхшээлд байсан үед ч тасралтгүй үргэлжилсэн. Мөн тэр үед даншиг өргөх хэмээн нэрлэж байв.
Үүний зэрэгцээ Манжийн эрхшээлд орсноос хойшхи анхны Даншиг одоогийн Богд Хан уулын Төр хурах, Шажин хурахын аманд зохиогдож байжээ. Тэр үеэс Жавзандамба хутагтад Халхын дөрвөн аймаг, шавь таван газраас гурван жилд нэг удаа Даншиг өргөх болсон ажээ.
#000000;">Харин энэ жилийн наадмын шашны ёслолыг Монголын Бурхан шашинтны Гандантэгчинлэн хийд хариуцаж байгаа бөгөөд наадмын хүрээнд дараах ёслолуудыг хийх юм байна.
#000000;">-Наадмыг нээж Чингисийн талбайд 500 лам ном хурна-
#000000;">Уламжлал ёсоор Хүрээ цам-Даншиг наадмыг эхлүүлж, 8 дугаар сарын 6-ны өглөө 500 лам Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд нийт ард иргэддээ зориулж ном хурна. Энэхүү ёслолд Монголын бурхны шашинт сүм хийдүүдээс гадна Буриад, Халимаг, Тувагийн Бурханы шашны тэргүүн, дам гар ирж оролцох юм. Уншлагыг Монгол хэлээрээ уншдаг онцлогтой.
#000000;">Мөн бурханы шашны хурал уншлагын зан үйлийн гол тушаалтан “Унзад лам нарын тэмцээн” энэ үеэр болно. Унзад гэдэг нь төвд гаралтай үг бөгөөд “Эхлэн зохиогч” гэсэн утгатай. Унзад лам нь хурлын уншлага, уншлагын ая эгшигийг хянан удирддаг үүрэгтэй юм.
#000000;">-Наадмын үеэр Очирваань бурхныг зална-
#000000;">Наадмын үеэр Монголчуудын их шүтээн Очирваань бурхныг залж, тахидаг уламжлалтай бөгөөд энэхvv шvтээнийг Монгол орныг даасан их "Ядам" бурхан хэмээдэг. Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын буян хишиг, цог хийморийг дэлгэрvvлэн бадрааж, дааж явдаг гэж бурхны шашны төлөөллүүд тайлбарлаж байна.
#000000;">Шүтээнийг бүтээхдээ Монголчуудын цог хийморь, эд баялгийн билэгдэл Богд Очирваань бурханыг голд байрлуулж, баруун дээд хэсэгт нь Мэгжид Жанрайсиг, зvvн дээд хэсэгт нь эрдэм боловсрол, оюун ухааны Манзушир, дээд хэсэгт нь Шагжамуни, баруун талд нь Отгонтэнгэр хайрхан, зvvн талд нь Бурханхалдун уулыг дvрсэлжээ. Харин баруун доод хэсэгт нь Өлзийт найман тахил, зvvн доод хэсэгг нь төрийн долоон эрдэнийг дvрсэлсэн бол доод хэсэгт нь номт гурван хаан Их эзэн Чингис, Өгөөдэй, Хубилай нарын хөргийг байрлуулсан байна. Эргэн тойрон цэцэг навч, жимс жимсгэнэ, од эрхсийг зурсан нь элбэг дэлбэг, энх тунх оршихын бэлгэдэл юм байна. Энэ нь Монгол тvмний шvтээн болсон бурхад, хаад, хайрханууд багтсан нэгэн цогц шvтээн юм.
#000000;">-Цамын ёслол бол заслын дээд хэлбэр-
#000000;">“Даншиг наадам-Хүрээ цам” наадмын хамгийн гол ёслол бол “Монгол цам”-ын ёслол юм. Цамын ёслолыг жуулчид болон иргэдийн ихэнх нь үзүүлбэр утгаар хүлээж авдаг бол энэ нь философийн хувьд заслын хамгийн дээд хэлбэр, номын үйл гэдгийг лам нар хэлж байна.
#000000;">Цамд оролцох лам 7 хоног ямба хийн бясалгадаг бөгөөд гарч ирээд 3 хоног ном уншиж байж ёслолд оролцдог. Цамын ёслол уншлага, бясалгал, нарийн дэг жаяг, зан үйлийн дагуу 7-8 цаг үргэжилнэ. Хүрээ цам бол нийслэл хоттой холбоотой зөвхөн Монголд хийдэг шашны тусгай ёслол юм.
#000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">Цам харайх ёслолын нэг гол хэсэг нь Цагаан өвгөн бүжих ёслол
#000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">Цагаан өвгөн, дөрвөн хайрханы савдаг гээд энэ л уул усаа аргадан, ард олноороо зол жаргалтай байхыг билэгдэн хийдэг шашны үйл юм. #000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">Урт цагаан сахалтай, цагаан дээлтэй өвгөний дүр бүхий багтай хүн буюу урт наст Цагаан өвгөн урт нас, удаан жаргал, өлзий хутга, буян хишгийг олон түмэнд түгээн элгэмсүү дотноор цамнан бүжиж хишиг буянаа хайрлан сүсэгтэн олонд идээ будаа тараан өгдөг.
#000000; font-family: tahoma,geneva,sans-serif; font-size: 14px;">Цам бүжиг нь нэг талаасаа соёл урлагийн нандин өв мөнөөс гадна нөгөө талаасаа аливаа зовлон зүдгүүр, муу бүхний үндсийг таслан амирлуулах, байгаль дэлхийгээ аргадах бэлгэдэл, зорилготой шашны зан үйл юм. Цам үзсэн хүний сэтгэл ариусаж, нэгэн насны буян заяаг нь дээшлүүлдэг гэж бэлгэддэг тул сүсэгтнүүд энэхүү ёслолд олноор ирдэг. Цам харайх бүжгийн төгсгөлд сор залах ёслол буюу тохиолдож болох бүхий л гай саадыг арилгах бэлгэдэлтэй жахарын балин, сорын балин шатаах үйл болно. Сүсэгтэн олон өөрийн бие дэх өвчин зовлон, барцад гай зэргийг зайлуулахыг хүссэн зүйлээ цаасан дээр бичиж галд шатаах буюу тусгайлан бэлдэж гартаа атгасан балин хэмээх нэгэн зүйл домын хэрэгслийг галд өргөнө. Ингэснээр муу муухай бүхэн ариусдаг хэмээн үздэг билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ