Авилгачдыг таван үеэр нь Төрөөс холдуулах уу

20-д жилийн өмнө Италийн ТВ ийн “Наймаалж” киногоор мафийг төсөөлсөн айдастай, Ардчилал эдийн засгийн чөлөөт тогтолцоонд хөл тавьж байсан бид Авилга гэж хар гайд хөгжлөө тушуулж бухимдаж суухаа төсөөлсөнгүй. Агааргүй, усгүй болохоос өмнө авилгад идэгдэн төр улс мөхөж болохыг айдас болгон авч үзсэнгүй явж ирлээ бид. Авилга хэтэвчтэй мөнгөнөөс хэтэрчгол усыг ширгээж уулыг толгодыг ухаж эх байгальд халдаж эхэллээ.

“Авилгатай тэмцье” гэж авилгач нар өөрсдөө дальдрахгүй тунхаглах нь хээл хахуулийн тор төр нийгмийг хэрж, дарангуйлсаныг харуулна.Ямар нэг хэрэг ажлыг бүтээхийн тулд гар хүндрүүлэх, ганц шил архи авчөгөхийгбайх юм гэж үздэг өглөг сэтгэлтэй ард түмэн одоо нийгмээрээ их бага авилгын шатлалтай болчихоод байна. Төрийн албаны хүнд суртал чирэгдлийг давах ойрын болоод амархан арга бол өгөх юмыг нь өгөх буюу авилга атгуулах болчихсон. Хаана төрийн ажил үйлчилгээ дутмаг, хүртээмж муу,явдал чирэгдэлтэй байна тэнд авилгачиджоом шиг үүрлэж байгаа.

Төрийн үүрэгт ажлаа хийж, танд үйлчилсэнийхээ төлөө илүү шагнал, эд мөнгө авах ёсгүйг бүх шатанд,төрийн албаны ёс зүйд тод хараар бичсэн байлаа чавилгагүй л бол ажил бүтэхээ байсан жишиг бий болж энэ нь иргэдийн тархинд бөх сууж байна. Энэ нь ч практик амьдарлаар баталгаажсаар байна. Сүүлдээ эмчээс магадлагаа авахад өгдөг чихрийн цуглуулга, дэлгүүрийн тусгай зөвшөөрөл авахын тул нэхүүлдэг тусдаа хураамж хоёрын аль нь яг авилга болох вэ гэсэн төөрөгдөлд орсон иргэд ч байна.

Авилгын индекс буураад манай байр урагшлаад байна гэнэ. Үүнд урамшдаг, итгэдэг аравдугаар ангийн хүүхэд ч байхгүй. Авилгыг орчин тойрноосоо арчих тухай бус бушуухан өгөөд ажлаа бүтээхээс өөр сонголтгүй болсон ийм дүр зургаар цааш хөгжих, эрх тэгш нийгэм байгуулах тухай яриад ч урамгүй санагдана.

Авилга яагаад ийм хурдан цэцэглэн тэлж, хөрсжин сууршив. Нам улс төр нийгмийн тогтолцоогоо буруутгахын дээр бидний цусны гэмээр залхуу ба яаруу авир байдал авилга цэцэглэх хөрсийг тавьж байдаг. Аливаад ном журмын дагуу бичиг цаас бүрдүүлэх, лавлагаа авах зэрэгт дугаарлахыг доод гаралтны ажил шахууүздэг хоосон ихэрхэл Монголчууд бидэнд дэндүү их.Үүн дээр нь дөрөөлж сарын орлого нь байр худалдах хэмжээнд хүрчихдэг тусгай зөвшөөрлүүд атгасан хурган дарга нарбайдаг гэдэг. Намын томилгоогоор яамдыг биш газар агентлагийн тамгыг хараалаадбайгаа залуучууд, бага гарын нялх улс төрчдийг ийм л сонирхол даллаад байгаа хэрэг.

Дээр нь төрийн алба төрлийн алба болсоноор иргэдэд үйлчлэх байгууллагын дарга нар үйлчилгээний танхимаа томруулахын өмнө өөрийнхөө өрөөнд завсароруулжтансаг орчин бүрдүүлж найзууд, намын нөхдөө урьж виски задлахаас ажлаа эхэлдэг болж.Харин үйлчилгээний заал өргөтгөхийг төсөв мөнгөний гачаалаар гээд эхлүүлж чадахгүй суучихна. Хөөцөлдсөөр төсөвт тултал нь мөнгө суулгаад нөгөө вискиний найзынхаа команиар хийлгэх гэрээ байгуулж хэмнэлттэй ажиллахаар тохирчихно. Ингээл элчээ Эрээнээс хямдхан “юм” ачуулахаар явуулчихна. Төсөвт нь “Герман чанар” гэсэн тодотголтой өндөр өртөгтэй суусан шилэн хаалтыгЭрээнээсталын тал үнээр нь авчираад угсарчихна. Хагас жилийн дараа өнөөх нь цуураад унахад хэн ч хариуцлага тооцохгүй тул айдасгүй.Сайндаа л 4 жилийн дараа тэр дарга солигдох тул заал ер нь жоохон бай, том бай намын элч даргад хамаагүй. Энэ бол одоо цагт авилгын арчаагүй хэлбэрт тооцогдох байх. Авилга дээд хүрээнд том тоогоор явагддагийг улс төрчдийн холбогддог дуулиант хэргүүдээс бид харах болсон. Тэрбум бол одоо цагийн авилгач захын албан тушаалтан сампинддаг тоо болсон юм билээ.

Алс Дорнодын Холбооны тойрог дахь ОХУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев хэлэхдээ, авлигын хэрэгт сэжиглэгдсэн төрийн албан хаагч түшмэдийн үр хүүхдүүдийг төрийн албанд ажилд авахгүй байхыг санал болгосон тухай мэдээ сайтуудад онцгой хашилтад тавигджээ

“Авлигачдад оноох шийтгэлийг улам хатуу чанд болгохын тулд авлигач түшмэлийн удмын хоёр үеийнхнийг төрийн албанд ажиллуулахгүй байх нь зүйтэй. Түүнийг өөрийг нь, бас түүний үр хүүхдүүдийг нь, хүүхдүүдийнх нь хүүхдүүдийг төрийн албанд ойртуулахгүй гэдгийг мэдэж байх хэрэгтэй” гэж Ю.Трутнев Владивосток хотод сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Манайхч гэсэн баримт нотолгоотой шүүхээр хэрэг нь тогтоогдсонавилгачдаа арван үеэр нь төрд ойртуулахгүй байх хууль баталмаар гэсэн коммент бухимдал доор нь зөндөө байна. Ийм л цөхрөл нийгэмд байна.

Авилгыг аргамжих нь улс төрийн намаас төрийн албаны томилгоонд зөв хүнээ олохоос хамаараад байгааг энэ төрий өнгөнд онцгой анхаарахыг хэлэхийг хүслээ. Авилгагүй нийгэмд амьдрах нь хэн нэгний АЗ биш. Төр иргэдийн хамтын тэмцэл, шудрага ёсны ялалт болон илрэх талаар соён гэгээрүүлэх ажлыг “МҮҮН” ажиллагаа гэдэг шигээ санхүүжүүлжөрнүүлэх хэрэгтэй санагдана.Бид амьдралдаа олон зүйлд эвлэрэх дасах хэрэгтэй болдог ч авилгатай бол хамт амьдрах ямарч боломжгүй. Үүнийгцөөнх нь хэт баяжсан, хөгжилгүй харанхуй нийгэмд чимээгүй уусаж байгаа олон орон харуулж байна. Энэ жагсаалтад эх орноо оруулмааргүй байна.

Б.Ихэр

СЭТГЭГДЭЛ БИЧИХ