Дугаарын хязгаарлалтыг цуцлах уу

Жолооч нар хаа таарсан газраа машинаа орхиод явчихдаг. Замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөөгийн зам дээр давхиж яваа юм шиг аашилдаг байсан үе саяхан. Тиймдээ ч нийслэлчүүднэгдүгээр эгнээнд байрлуулсан, зөвшөөрөлгүй талбайд зогссон бол ачуулах үйлчилгээнд шилжсэн. Олон нийтийн дунд маш их шүүмжлэл дагуулж, Э.Бат-Үүл дарга сайн муугаараа дуудуулсан энэ үйлдэл бас чиг нийслэлчүүдийг соёлд сургасан гэж болно. Нөгөө талаар нийслэлийн авто замын түгжирлийн 50 хувийг бүрдүүлж байдаг зохиомол ачаалал байхгүй болсон.

#c0c0c0;">#000000;">Дараа нь дугуй түгжигч гарч ирснээр мөн л бөөн шүүмжлэл хүртсэн. “Айхгүй ч аягүй” гэгчийн үлгэрээр жолооч нар хаа таарсан газраа машин тэргээ үлдээхээ болив. Мэдээж хэрэгжих явцад зохицуулалтыг илүү боловсронгуй болгох, жолооч нарын эрхэнд шууд халдахгүй байх асуудлууд үгүйлэгдэж байсан нь үнэн. Ингэж “хэлэхээс нааш ойлгодоггүй” монгол жишгээр түрийвчтэй нь яриад эхлэхээр нийслэлийн замын хөдөлгөөн жаал эмх журамдаа орсон гэж болно.

Машин ачих үйлчилгээ хэл ам дагуулсаар эцэст нь цагдаагийн байгууллагын хүрээнд зохицуулагдахаар хуульчлагдаад буй. Хоёр өдрийн өмнөөс дугуй түгжих ажиллагаа албан ёсоор зогслоо. Нэмж дуулгахад, машин ачих үйлчилгээ хууль зөрчиж байгаа нь шат шатны шүүхүүд дээр тогтоогдож, өнгөрсөн жилүүдэд машинаа ачуулсан жолооч нар баримтаараа хохирлоо барагдуулах боломжтой гэх мэдээллийг эрх баригч МАН-аас зориуд тарааж байна.

Энэ бүхэн Нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан мэт харагдаж байгаа. Энэ нь ч үнэн. Гэвч нөгөө талдаа Э.Бат-Үүлийн дөрвөн жил хийх гэж хичээсэн зөв өөрчлөлтийн пирамид эхнээсээ нуран унаж буйг харуулна. Замын хөдөлгөөний тухайд нийслэл өнгөрсөн дөрвөн жилд үнэмлэхүй дэвшилт гаргаж, асуудлаа зохицуулж, гарц гаргаж чадсан. Одоо эргээд жолооч нар дуртай газраа машинаа байршуулж, нэгдүгээр эгнээнд машинаа хаяад хэдэн цагаар алга болох эрх нь нээлттэй болов. Үүнд ямар ч торгууль шийтгэл байхгүй.

Тэгэхээр замын хөдөлгөөн улам ч замбараагүй болж мэдэхээр байна. Одоо Нийслэлийн шинэ удирдлагуудад дугаарын хязгаарлалтыг зогсоох эсэх эрх нь ч нээлттэй байна. #c0c0c0;">Нэг ч өдөр сайн хүн болж харагдах гэсэн үлгэр нь хэтрээд, дугаарын хязгаарлалтыг зогсоогоод хаячихвал замын хөдөлгөөн будаа болно. Хотыг дүрэмтэй болгох гэж зовсон бол дүрэмгүй болгох нь алга хөрвүүлэхийн төдий хурдан байлаа. Амархан ч байв. Эрх мэдэл нь байвал хийж бүтээсэн дэвшлүүдийг доош нь унагаж болдгийн жишээ энэ.

Уг нь замын хөдөлгөөнд гацаж зогссоноор ээлжилсэн нь дээр. Нийслэл хотын хэмжээнд шинэ удирдлагууд томоохон өөрчлөлтүүдийг хийнэ гэдгээ ч ил тод мэдэгдэж байгаа. Энэ өөрчлөлтийн салхинд дугаарын хязгаарлалтыг оруулах санал сэдлүүд ч яригдаад эхэлжээ. Жолооч нарт арайхийж төлөвшсөн “шинэ ёсзүй” өнөөдөр хотын дүрмүүдийг үгүй болгосноор давхар салхинд хийсэх аюултай билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ