Хариуцлагагүй мэдэгдэл & ханшийн өсөлт
Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханэдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өгөхдөө төв банкны долларын нөөц хасахтай гарсан талаар ам алдсан нь ханшийн өсөлтийг хөөрөгдөх шалтгаан боллоо гэж хэлж болохоор. Төв банкны ерөнхийлөгчийн хувиар түүнийг хариуцлагагүй мэдээлэл хийлээ гэж АН-ын бүлгийнхэн буруутгаж буй агаад хэрэв энэ мэдэгдлээс үүдэлтэйгээр ханш хяналтаас гарвал хариуцлагыг нь хэн хүлээх тухай яриа ч улс төрийн хүрээнээс сонсогдож байна.
Манай улсын эдийн засгийн байдал тун таагүй байгаа нь үнэн. Гэхдээ нийтэд сонгох, сонсгохгүй мэдээллүүд гэж байдаг бөгөөд хэрэв зээ гишүүд төвбанк болон төсвийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл уг нь хаалттай чуулганы хуралдаан зарлаад асуудлыг бүр уг үндэсээр нь хэлэлцэж, арга хэмжээ яаж авахаа шийдэх ёстой байсан болов уу.
Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллээсхойш долоохон хоногийн дотор долларын ханш 100 төгрөгөөр өсч, өнөөдөр 20140 төгрөгтэй тэнцээд байгаа юм. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2014 төгрөгтэй тэнцсэн хийгээд цаашдаа ч үргэжилсэн өсөлтүзүүлэх болов уу гэсэн сөрөг хүлээлт ч байна.
Өөрөөр хэлбэл,энэ жилийн эцсээр долларын ханш буурна гэсэн итгэл найдвар бага байгаа бөгөөд эдийн засгийн хувьд тун хүндхэн өвөл угтаж буйг ч сануулахад буруудахгүй биз. Учир нь ирэх оны нэгдүгээр сараас эхлээд монголчууд нийтдээ 500 сая ам.долларын Чингис бондын өрийг үндсэн зээл, хүүтэй нь төлж эхлэх ёстой.
Гэтэл улсын данс нь улайж, мөнгөгүй авдар хүлээж авсан Засгийн газарт төсвийн тодотголоо яаралтай хийж, хямралаас гаргахын тулд яах ёстой вэ гэсэн бодлогоо боловсруулах нь чухал юм.
Гэхдээ төсвийн тодотголоо хэлэлцэх нэрээр эрх баригчид өөрсдийнхөө хангамжийг нэмэгдүүлээд иргэдийн нуруун дээр хямралыг хаячихаж боломгүй.
Гуравдугаар сард дэлхийн банкнаас улам өсч байгаа төсвийн алдагдлыг хязгаарлахын тулд зардлаа танахыг сануулж байсан юм. Гэтэл шинэ Засгийн газар яамдын тоог цөөлсөнмэт боловч, цаанаа эрх ямба эдэлсэн 29 сайдтайгаар үйл ажиллагаа явуулах болсон нь эхнээсээ л энэ засагтзардлаа танах сонирхол байна уу гэсэн хардлага ч төрүүлж буй юм.
Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын ахлах эдийн засагч ноён Таехюн Ли “Монголын экспорт буурч байгаа болон ихээхэн хэмжээний гадаад өрийн эргэн төлөлттэй холбоотойгоор төлбөрийн тэнцлийн суурь дарамт ирэх 2017 онд өндөр хэвээр байхаар байгаа”-г бас анхааруулсаар байгаа юм. Энэ анхааруулгаас харвал ирэх хоёр жилдээ Монголын эдийн засаг хямралаас гарч чадахгүй ч байж магадгүй.
Эдийн засаг ингэж доройтсоны хариуцлагыг чухамдаа АН-ынхан ч, МАН-ынхан ч үүрэх ёстой. Энэ хоёр нам сүүлийн 25 жил Монголын төрийн ээлжилж барьсны хувьд, ихэнхдээ хамтарч бодлого гаргаж явсны хувиар сонгуулиар хавтгайрсан халамжийн амлалт өгч, түүнийгээ хэрэгжүүлэх гэж улайрсны үр дүндмонголчууд ямартай ч ирэх хоёр жил бүсээ улам чангалахаас өөр аргагүйд хүрч байгаа юм.
Тэгэхээр их наядын алдагдлаа нөхөхийн тулд Ж.Эрдэнэбатын засаг зардлаа танахаас өөр аргагүй болж байна. Төсвийн тодотголоор МАН-ын засаг зардлаа хэрхэн танаж, эдийн засгаа аврах ямар бодлого хэрэгжүүлэхийг харцгааж л сууя. Энэ бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын хийх ёстой эхний бөгөөд хамгийн том даалгаваруудын нэг юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ