Улс орнууд алтан медальд хэдийг өгдөг вэ?

Олимпийн наадамд алтан медаль авна гэдэг тухайн тамирчны амьдралыг өөрчилдөг. Хэдийгээр үүнд ханш тогтооно гэдэг утгагүй мэт санагдах боловч улс орон бүр харилцан адилгүй үнэлдэг аж.

“Статистак”-аас дэлхийн 12 орон РИО-ийнолимпод медаль хүртсэн тамирчдадаа хэрхэн мөнгөн урамшуулал олгодогийг тооцоолж гаргасан байна. Үүнийг ам.доллар руу хөрвүүлжээ.

Дээрхээс харахад Сингапур хамгийн их мөнгөн урамшуулал өгдөг нь харагдаж байна. Учир тус улс түүхэндээ олимпийн наадмаас дөрвөн медаль хүртжээ. Тодруулбал, “Ром -1960” олимпийн наадмаас хүндийн өргөлтийн тамирчин мөнгөн медаль хүртсэнээр анхны медалийг эх орондоо авчирч байсан бол ширээний теннисний тамирчид “Бээжин-2008”-с нэг мөнгө, “Лондон -2012” наадмаас хоёр хүрэлтэй ирж байжээ. Тиймээс тус улс олимпийн наадмын анхны алтан медалийн эзэнд 753 мянган ам.долларын мөнгөн шагнал өгөхөө амлаад байна.

Харин эсрэгээрээ АНУ 1896 оны Афиний олимпоос эхлээд нийт 2,698 медаль авч байснаас 1071 нь алтан медаль аж. Харин Их Британий медаль авсан тамирчдад мөнгөн урамшуулал өгдөггүй аж. Гэсэн хэдий ч олимпийн тамирчдын нэр хүнд өсч тэр хэрээр компанийн зар сурталчилгаанд тоглож, өөрийн орлоготой болдог. Жишээ нь: АНУ-ын 20 настай гимнастикч Габби Дуглас 3 сая ам.долларын орлоготой бол өдгөө усанд сэлэлтийн төрлөөс олимпийн 22 дахь алтан медалиа хүртээд байгаа Майкл Фелпс 55 сая ам.долларын орлоготой аж.

Монгол Улс ч гэсэн олимпийн медальтнуудаа хэрхэн урамшуулах тухай тогтоолыг баталсан. Засгийн газрын 208 дугаар тогтоол хэсэг "дуншсан"-ы эцэст батлагдсан билээ. Тус тогтоолын дагуу ард түмний мөрөөдөл олимпийн алтан медалийг авчирсан тамирчнаа Монголын төр 120 сая төгрөгөөр шагнахаар болсон. Харин олимпийн мөнгөн медальтан 60 сая, хүрэл медалийн эзэн 30 сая төгрөг хүртэх аж. Паралимпийн тамирчдад ч мөн ийм хэмжээний мөнгөн шагнал олгох юм.

Мөн олимпоос болон дэлхийн аваргаас медаль хүртсэн манай тамирчид сар бүр алт, мөнгө, хүрэл медалийн үнэлгээрээ мөнгөн урамшуулал буюу цалинтай болсон.

Габби Дуглас, АНУ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ