Гэдэсний тухай сонирхолтой баримтууд

Хоол боловсруулах систем болбие махбодийн амин чухал системийн нэг мөн. Ийм системгүй бол бие махбодийн бүрэн дүүрэн ажиллахад шаардлагатай ашигтай бөгөөд чухал бодисуудыг идэш хоолноос авч, боловсруулж, түүнчлэн боловсруулсан хоол тэжээлийн хаягдлыг гадагшлуулах боломжгүй юм. Ходоод-гэдэсний замын тухай асар олон баримт байдаг. Эдгээрийн заримтай одоо танилцъя:

Улаан хоолой, ходоодны тухай баримтууд

Хоол идэх үед хоол долгион маягийн агшилт хийдэг улаан хоолойгоор дамжин ходоодонд орно. Уг үйл явцыг гүрвэлзэх хөдөлгөөн гэж нэрлэдэг бөгөөд энэ үед улаан хоолойд орсон хоол цааш түлхэгдэнэ. Чухамхүү ийм чадварын хүчинд толгойгоороо доош хараад зажилж, залигахад ч хоол ходоод руу ордог.

Ходоод бол хүний хоол боловсруулах замын багагүй чухал эрхтэн мөн. Харин амьтдын ходоод өөр өөр байдаг. Жишээлбэл, олонхи хивдэг амьтанд (анааш, буга, үхэр зэрэг бусад амьтан) байгалиас дөрвөн таславчтай ходоод заяажээ. Ийм бүтэц ньямар ч ургамлыг боловсруулахад нь тэдэнд тусладаг байна. Харин далайн тэвнэ загас (далайн морь ч гэдэг), мэлхий болон нугасан хушуут зэрэг зарим амьтанд ходоод хэрэггүй. Эдгээр амьтны идсэн хоол цаашид шингэхийн тулд шууд улаан хоолойгоос шулуун гэдсэнд ордог байна.

Залгисан агаар болон бие махбодийн ашигтай бактериуд бодисыг задлах үед ялгардаг хийнээс гэдсэнд хий үүсдэг байна. Хоол боловсруулах систем нь хамгийн нарийн ажлыг хариуцдаг бөгөөд хоолыг бүрэн боловсруулж, хоолноос бүх ашигтай бүрдэл зүйлийг шингээж чаддаггүй. Зарим бодис бүдүүн гэдсэнд орж, энд байдаг гэдэсний бактериуд эдгээр бодисыг боловсруулж эхэлдэг байна. Хоол боловсрох үед эдгээр бактери их хэмжээний хий ялгаруулна. Гэдэсний үйл ажиллагааг хэвийн байлгахын тулд тусгай бэлдмэл уух шаардлагатай. Энтержермина бэлдмэл нь гэдэсний эмгэг бичил биетүүдийг дарангуйлж, хэвийн бичил биетүүдийг сэргээдэг байна. Энэ бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчтэйгээ зөвлөлдөх хэрэгтэй.

Эндоскоп хэрхэн бий болсон бэ

Эндоскоп бол биеийн хөндий эрхтнүүдийг шинжилж, судлахад зориулагдсан эмнэлгийн багаж юм.19 дүгээр зууны эхээр энэ багажийн тухай анх дурдсан байдаг бөгөөд тэгэхэд үүнийг лайтлейтер гэж нэрлэдэг байжээ. Энэ нь орчин үеийн эндоскопын болхидуу хувилбар байсан бөгөөд Германы эмч Филипп Боззини боловсруулсан байна. Чих, хамар, шээс бөөрний судал зэрэг зарим эрхтний үйл ажиллагааг шинжлэхэд лайтлейтерыг хэрэглэж байжээ. 50 жилийн дараа эндоскопын эх загварыг Францын мэс засалч Антуан Жан Дезормо бүтээсэн байна. 19 дүгээр зууны сүүлч гэхэд л Германы эмч Адольф Куссмауль хоол боловсруулах замыг шинжлэх зорилгоор эндоскодыг хэрэглэхээр шийджээ. Анхны эндоскоп нь 47 см урт, 1,3 см өргөнтэй уян биш гуурс байсан. Энэхүү эндоскопыг удирдахад маш төвөгтэй бөгөөд эмчээс туршлага, өндөр ур чадвар шаардаж байжээ.

Хоол боловсруулах үйл явц

Хоол боловсруулах үйл явц ньходоодонд хоолыг жижиглэж, боловсруулах төдийгүй,энэ үйл явцыг хөнгөвчилж өгдөг давсны хүчил ялгаруулдаг нарийн үйл явц мөн гэдгийг Уильям Бомонт (цэргийн мэс засалч) тогтоож чаджээ. Санамсаргүй буудуулсан 19 настай цэрэг түүнд ийм чухал дүгнэлт хийхэд нь тусласан байна. Уильям Бомонт түүнд мэс засал хийж, гэхдээ бие махбодийн амин чухал үйл ажиллагааг хадгалахын тулд гэдэсний хөндийд нүх үлдээхэд хүрчээ. Энэ ил цоорхойгоор дамжуулан хоолыг шууд ходоодонд өгнө гэж анх таамаглаж байв. Чухамхүү энэ нүх ньхоол боловсруулах бүхий л үйл явцыг нарийн судлахад мэс засалчид тусласан байна. Дараа нь эмч 250 орчим туршилт хийсэн нь ходоодны үйл ажиллагааг бүрэн судлахад тус болжээ.

Давсны хүчлийг ходоодны дотор талын хананы эсүүд өдөр бүр их хэмжээгээр (2 литр орчим) ялгаруулдаг юм. Энэ хүчил ньхоол боловсруулахад тусладаг төдийгүй, бичил биетүүдийг устгадаг байна. Өөрөө идэмхий хүчилд идэгдэхгүйн тулд ходоод байнга шинэчлэгдэх чадвартай салслаг бүрхүүлээр хучигдсан байдаг. Давсны хүчлийг аж үйлдвэрт цэвэрлэгээний зорилгоор ашигладаг. Энэ хүчил нь зэв болон өнгөрийг арилгаж чаддаг. Тиймээс түүнийг янз бүрийн угаалгын хэрэгсэлд байнга нэмж өгдөг юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ