Янз бүрийн орны сургалтын үйл явцын тухай сонирхолтой баримтууд

Японд хичээлийн жил дөрөвдүгээр сарын эхээр эхлэдэг бөгөөд гурван улиралтай байдаг. Эхний улирал долоодугаар сарын 20-нд дуусч, үүний дараа сурагчдын зуны амралт эхлэнэ.Хоёрдугаар улирал есдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын эцэс хүртэл үргэлжилж, харин гуравдугаар сарын улирал нэгдүгээр сараас гуравдугаар сард болдог байна. Хаврынамралтын нэг долоо хоногийн үеэр нэг ангиас нөгөө ангид дэвшүүлдэг аж. Японд сургуулийн багшийн мэргэжил угаас эрэгтэйчүүдийн мэргэжил байжээ.Японы багш нарын талаас цөөн нь эмэгтэйчүүд байдаг байна. Японы олонхи сургуульд хоолны газар байдаггүй, тиймээс хүүхдүүд шууд ангидаа хооллодог.
Чех улсад сургуулиудөвөл, зун амардаг. Зуны амралт 2 сар үргэлжилнэ. Чехийн сургуульд дүнгийн таван баллын системийг мөрддөг бөгөөд харин “тавыг” хамгийн муу дүн, “нэгийг” онц дүн гэж үздэг байна. Чех улсадсургуулийн багш нар хэд хэдэн хичээл заадаг. Жишээ нь,нэг багш биеийн тамир, математик, нөгөө нь чех хэл, дуу, химийн хичээл заадаг.Энэ оронд сурагчдын дутагдлыг нэг ангийнхны өмнө хэлэхийг зөвшөөрдөггүй байна.
Финландынсургуулийн нэг ангид хоёр багш – багш болон түүний туслах ажилладаг.Тус орны сургуульд хүчээл бүрийн дараа сурагчид цаг агаар болон жилийн улирлаас үл хамааран гадаазаавал гаргах ёстой гэнэ.
Кубын ахлах ангийн сурагчид ямар нэг мэргэжил эзэмшиж эхлэдэг байна. Хотын сурагчдыг 5-7 хоногоор хөдөө аж ахуйн ажилд явуулдаг байна.
Шведэд сургуулийн захиралсайн сурлагатай сурагчдыг хичээлийн жил дуусахыг хүлээлгүйгээр дараачийн ангид дэвшүүлж болно, гэхдээ эцэг, эхийнзөвшөөрөл шаардагддаг байна.
Ирландад 6-15 насны хүүхдүүд сургуульд заавал сурах ёстой.Оюутнууд хичээлдээ явах эсэх нь чөлөөтэй байдаг байна.
Норвегийн сурагчдыг насаар нь бага ангийн, 14 насны өсвөр настнууд болон 18 насны залуус гэсэнгурван бүлэгт хуваадаг байна.Тэд өөр өөр байранд хичээллэдэг нь сонин.Норвегийн сургуульд 8 дугаар анги хүртэл хүүхдүүдэд дүн тавьдаггүй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ