Зүрхний шигдээст хүргэж мэдэх зургаан санаандгүй зүйл

Зүрхний шигдээс настай хүмүүсийн өвчин байхаа аль эрт больж, хорин настнууд ч энэ өвчнөөр нас барж байгаа тухай бид олонтоо уншиж, сонсох болсон билээ. Стресс, таргалалт, тамхи, заримдаа хяналтгүйгээр спортоор хичээллэх явдал үүний шалтгаан бодог байна... Гэвч тэр бүр хүний огт сэжиглэдэггүй тун санаандгүй хүчин зүйлс байдаг, тиймээс бүх хүн үүнийг заавал мэдэж байх ёстой.

Элдэв халдварт өвчин

Та томуу юмуу амсьгалын дээд замын өөр ямар нэг халдварт өвчнөөр өвчилсөн бол, зүрхний дутмагшил өвчин тусах эрсдэл эхний гурван өдөрт тав дахин ихэсдэг байна! Мельник хотын зүрх-судасны эмч Хедвиг Черна үүний холбоог тайлбарлахдаа, халдвар өвчин нь үрэвслийн хариу үйлдлийг хүчтэй болгож, ноцтой үйлчлэл үүсгэн, энэ нь эцсийн бүлэгт зүрхний тэжээлийн дутмагшилд хүргэнэ гэжээ. ”Томуу зэргийн өвчин нь зүрхний булчингийн үйл ажиллагааг алдагдуулах юмуу зүрхний ийлдсийн бүрхүүлийг гэмтээдэг гэж эмч хэлж байна.

Хэрвээ та өвчилсөн бол өдөр бүр ахиухан жимс, жимсгэнэ, хүнсний ногоо идэж, ялангуяа сармис, цагаан гаа болон чили, перец хэрэглэ. Гараа тогтмол угааж, тамхи бүү тат, ахиухан амар. Бүрэн эдгэрэх хүртэл спортоор огт хичээллэж болохгүй!

Бөөрний асуудал

Энэ нь бөөрний дутмагшилтай хүмүүст төдийгүй ерөөс бөөр түр зуур муудсан хүмүүст ч хамаатай. Ийм хүмүүс мөн зүрхний тэжээл дутагдах эрсдэл ихтэй байдаг. Тиймээс бөөрөө эмчлүүлж, улмаар зүрхний шигдээс авахаас сэргийлэхийн тулд ийм хүмүүс ямар нэг арга хэмжээ авах хэрэгтэй. Наанадаж эмийн ургамал хэрэглэвэл зохино.

Алтаргана, яншуй, шивэл өвс, халгай, хусны навч (нэг цайны халбага ургамалаар аяга ханд бэлтгэж, наад зах нь нэг долоо хоногийн турш өдөрт хоёр удаа уух), маалингын үр, эгэл гаймуу (пастушья сумка), гурван цэцэгт нил (фиалка трехцветная), гандигарын (бузина) цэцэг болон үр бөөрөнд сайн нөлөө үзүүлдэг.

Шийгуа, амтат гуа, өргөст хэмх, хулуу зэрэг шээс хөөх үйлчлэлтэй ногоо, жимс жимсгэнэ байнга ид. Бас давсалсан болон хурц амттай бүтээгдэхүүн идэхийг хязгаарла.

Аспирин уухаа зогсоох

Аспирин уухаа аргагүй зогсооход хүрсэн (жишээ ньцус алдах аюул ихсэх нөхцөлд)юмууүрэвслийн эсрэг өөр бэлдмэлхэрэглэхээ аргагүйн эрхэндзогсооход хүрсэн эхний долоо хоногийн туршид зүрхний дутмагшилд орох эрсдэлтэй өвчтөнүүдэд шигдээс авах эрсдэл бас ихэсдэг байна.

“Титэм судасны дутмагшилтай нь тогтоогдсон өвчтөнүүд хамгаалалтын гол хэрэгсэл болгон аспирин уудаг. Тиймээс хэрвээ хүн ямар нэг шалтгаанаар аспиринаас татгалзахаас аргагүйд хүрвэл, үүнийг эмчийн хяналттайгаар л болгоомжтой хийх хэрэгтэй” гэж эмч зөвлөж байна.

Псориаз

Псориазын илүү хүнд хэлбэртэй өвчтөнүүд чихрийн шижинтэй хүмүүсийн адил зүрхний тэжээлийн дутмагшилд орох мөн тийм өндөр эрсдэлтэй байдаг. Гол нь яагаад гэвэл, псориаз нь хүний дархлааны тогтолцоо алдагдсантай холбоотой өвчин бөгөөд энэ өвчний архаг үрэвсэл нь зүрхний асуудал даамжирахад хүргэж болон юм гэж эмч нар сэжиглэдэг байна.

Харамсалтай нь, псориазыг зуун хувь эмчлэх эм, бэлдмэл одоо болтол байхгүй бөгөөд генетикийн хувьд энэ өвчинд өртөмтхий байдал юмуу дархлааны тогтолцооны хямрал нь уг өвчний шалтгаан болдог байна. Гэвч стресс, халдварт өвчин юмуу зарим эм бэлдмэл уг өвчний шинж тэмдгийг дордуулж болох юм. Чухамхүү тиймээс псориазыг эмчилж, боломжтой бол стресст орохгүй байх нь чухал юм.

Хот газрын газрын амьдрал

Өдөр бүр замын түгжрэлд зогсож, мотоциклоор болон унадаг дугуйгаар машинуудын хоорондуур сүлжин явах, энэ бүх чимээ шуугиан, тоос, утаа нь эрсдэлийг улам л ихэсгэдэг. Тиймээс эмч нарын хэлснээр, амьдралын ийм хэв маяг нь хөдөө нутагт аж төрж, ажилладаг хүмүүсийг бодвол, наад зах нь хоёр дахин эрт шигдээс авах магадлалыг ихэсгэдэг байна.

“Байнгын чимээ шуугиан нь стрессийг улам ихэсгэж, энэ нь улмаар зүрх-судасны өвчин даамжрах гол эрсдэлийн нэг болдог байна. Үүнээс гадна, агаарын бохирдол нь амьсгалын замын архаг өвчлөлийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нэрмээс болж, түүнчлэн зүрх, судасны асуудалтай болох эрсдэлийг ихэсгэдэг гэж эмч Хедвиг Блэк ярьж байна.

Иймийн учир хэрвээ та том хотод аж төрдөг бол хотоос гадна цэвэр агаарт байнга гарахыг бодож, аминдэмүүд хэрэглэж бай.

Шүдний ариун цэвэр

Шүд хорхойтуулдаг бактериуд нь цусанд орж, энд бүлэн үүсэхэд нэрмээс болдог юм. Энэ нь зүрхний тэжээлийн дутмагшил юмуу шигдээс үүсгэж мэднэ..

Амны хөндийн ариун цэвэр муу байх нь олон асуудал үүсгэж мэдэх бөгөөд тиймээс шүдний чулуу юмуу өнгөрийг авахуулах зэрэг мэргэжлийн цэвэрлэгээ хийлгэхээр шүдний эмчид тогтмол үзүүлж байх нь чухал. Шүдээ угаах зөв аргад суралцах нь ч зөв.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ