Хамгийн их ДНБ-тэй орнууд

Манай гарагийн хүн амын ердөө 1% нь дэлхийн баялагийн 50%-ийг эзэмшдэг байна. Аль нэг орны эдийн засгийн эрүүл байдлын үзүүлэлт нь түүний өсөлтийн хурдац юм.

Хамгийн их нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй 10 орон

  1. АНУ – 17,947 их наяд доллар
  2. БНХАУ – 10,983 их наяд доллар
  3. Япон – 4,123 их наяд доллар
  4. Герман – З,358 их наяд доллар
  5. Их Британи – 2,849 их наяд доллар
  6. Франц – 2,422 их наяд доллар
  7. Энэтхэг – 2,091 их наяд доллар
  8. Итали – 1,816 их наяд доллар
  9. Бразил – 1,713 их наяд доллар
  10. .Канад – 1,552 их наяд доллар

Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан нөхцөлд АНУ тэргүүлэх байр сууриа хадгалж чадсан юм. Сүүлийн жилүүдэд БНХАУ-ын үзүүлж байгаа эрчимтэй өсөлт тухайлбал, ажиллах хүчний үнэ өссөнөөс болоод зогссон бөгөөд ажиллах хүчний үнийн өсөлт нь үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний эрэлтийг бууруулсан байна. Сүүлийн 30 жилд Хятадын эдийн засаг дунджаар 10%-иар өсч ирсэн юм. Энэ нь дэлхийд хамгийн өндөр үзүүлэлт. Америкийн ДНБ-ий жил тутмын өсөлт 2,7% байв. Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн орны эдийн засгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бүх үйлдвэр, байгууллага, албан газар болон бусад нэгж, түүний дотор гадаадын зуун хувийн хөрөнгөтэй үйлдвэрүүд, тэрчлэн гадаадын компаниудын салбарын үйл ажиллагаа үр дүн ордог юм.

Нэг хүнд ногдох ДНБ

Орос улс долларын саятнуудын тоогоор 10 дугаар байранд жагсаж байна. Энэ нь 97 мянган хүн юм. Оросын тэрбумтнууд үндэсний баялагийн 30 хүртэл %-ийг хянаж байна.

2015 онд Орост нэг хүнд ногдох ДНБ 9054,914 ам. доллар байжээ.

Санхүүгийн хямрал эхэлснээр дэлхийн нийт баялаг 12,4 их наяд доллараар буурсан байна. 2015 онд энэ баялаг 250 их наяд доллар байжээ. Манай гарагийн хүн амын 14%-ийг дунд ангид хамруулж болно. Энэ хүмүүсийн хөрөнгө дэлхийн толгой баячуудын баялагийг бодвол удаан өсч байна.

Нэг хүнд ногдох хамгийн их баялагтай 10 орон, (ам. доллараар)

Швейцар – 567 122

Шинэ Зеланд – 400 811

Австрали – 364 896

АНУ – 352 996

Исланд – 351 037

Норвег – 321 352

Их Британи – 320 368

Швед – 311 353

Люксембург – 303 695

Сингапур – 269 408

Нэг хүнд ногдох хамгийн бага баялагтай 10 орон, (ам. доллараар)

Гана – 773

Руанда – 766

Сьерра-Леоне – 747

Уганда – 674

Этиоп – 441

Гвиней-Бисау – 410

Конго – 374

Бурунди – 356

Мадагаскар – 340

Малави – 169

Санхүүгийн хямрал эхлэснээр дэлхийн нийт баялаг 12,4 их наяд доллараар буурсан байна.

2015 онд энэ баялаг 250 их наяд доллар байжээ. Манай гарагийн хүн амын 14%-ийг дунд ангид хамруулж болно. Энэ хүмүүсийн хөрөнгө дэлхийн толгой баячуудын баялагийг бодвол удаан өсч байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ