Хятад Оросыг нэг дэх түнш гэж үзэхээс татгалзжээ

Европын холбоо болон АНУ-тай харилцаа эрс муудсанаар оросын гадаад бодлого Дорно зүг рүү хандсаныг Кремлийн удирдлагын үздэгээр, гол түнш болох Хятадын тал одоогоор хүлээн авахгүй байна.

БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн бэлтгэж, нийтлүүлсэн Ази дахь гадаад бодлогын үзэл баримтлалд Бээжингийн удирдлага дипломатын болон стратегийн тэргүүлэх чиглэлүүдийн жагсаалтад АНУ-тай харилцах харилцааг эхний байранд дахин тавьжээ. Өмнөд Хятадын тэнгис дэх маргаантай арлуудад Бээжингийн эрх баригчид санаархаж байдаг ч Вашингтоны засаг захиргаа Ази-Номхон далайн бүс нутагт Хятадын хамгийн чухал түншийн статустай болж, Өмнөд Солонгост пуужин эсэргүүцэх TНAAD системээ байрлуулж байгаа юм.

“АНУ-тай харилцах харилцаа 2015 оноос тогтвортой хэвээр байгаа бөгөөд тэр ч байтугай тодорхой хэм жээгээр хөгжиж байна” гэсэн Төрийн зөвлөлийн байр суурийг “Коммерсант” сонинд иш татан дурдсан байна.

Харин Оростой харилцах харилцааг баримт бичигт хоёрдугаар байранд тавьжээ. Тэгэхдээ ОХУ-ыг “томоохон хөрш, стратегийн түнш” гэж нэрлэсэн байдаг.

Азийн бүс нутагт ОХУ-ын нөлөөлөх талбарын хувиар Оросын талын идэвхитэй дэмжиж байгаа Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) бүс нутгийн байгууллагуудын дунд ач холбогдлоороо сүүлээсээ хоёрт оржээ.

Азид терроризмтай хийж буй тэмцэлд Оросын оруулж болох хувь нэмрийг огт дурдаагүй байна.

“ШХАБ-ын бүс нутгийн террорын эсрэг бүтцийг ерөөс дурдаагүй юм” гэж Москвагийн олон улсын харилцааны улсын их сургуулийн Зүүн Ази, ШХАБ-ын судалгааны төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Игорь Денисов тэмдэглэжээ.

“Хятад улс ШХАБ-ыгүр нөлөөтэй гэдэгт итгэхгүй, өөрийн хувьд чухал бүс нутагт тогтвортой байдлыг хангах шинэарга хэрэгслийг эрэлхийлэхээр оролдож байж болох юм. Баримт бичигт Хятад, Афганистан, Пакистан болон Тажикистаны оролцсон террорын эсрэг шинэ механизмыг дэлгэрэнгүй тайлбарласан нь санамсаргүй хэрэг биш” гэж тэр дурдсан байна.

Бүс нутгийн тоглогчдын жагсаалтын гурав, дөрөвт Энэтхэг, Япон улс орж байна. Ингэхдээ гол таван орон (АНУ, Орос болон Хятадыг өөрийг нь оролцуулан) тохиролцож чадах эсэхээс Азийн тогтвортой байдал шалтгаална гэж илтгэл зохиогчид үзэж байна.

“Томоохон орнуудын дундаас сонголт хийхгүй байж, бүх улстай нэгэн зэрэг харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийг” бага жижиг орнуудад зөвлөж байна.

Хятад олон улсын үйл ажиллагаанд илүү бие даасан идэвхитэй үүрэг гүйцэтгэхийг хүсч байна гэж Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Василий Кашин тайлбарлажээ.

“Хэрэг дээрээ энэ нь бүс нутгийн аюулгүй байдлын салбарт өөрийн тоглолтын дүрмийг санал болгох гэсэн оролдлого юм” гэж Кашин тэмдэглэсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ