Холливудын түүхийн нэн сонирхолтой 15 баримт

Холливуд сайн, муугийн аль алинаар орчин үеийн амьдралд маш хүчтэй нөлөөлсөн гэдэгт одоо хэн нэгэн хүн эргэлздэг нь юу л бол. Холливуд биднийг хөгжөөж, хуучин түүхийг сайн, муу утгаар шинэ маягаар өгүүлж, залуусыг өөрийнхөөрөө хүмүүжүүлж байсан хэмээн хэлж болох. Шинэ шинэ кино гарснаар олон зүйл зөвтгөх аргагүйгээр мартагдсан тал бий. Бид Холливудын түүхийн нэн сонирхолтой 15 баримтыг танилцуулж байна.

“Movies” [mu:viz] гэдэг үг нь угтаа“кино” гэдэг үгтэй ижил утгатай биш байсан бөгөөд харин байнгын зураг авалт болон “зүүнээс ирдэг энэ бүх хүнд” цухалддаг нутгийн оршин суугчид зургийн багийн гишүүдийн талаар хэлдэг байсан тоомжиргүй үг байжээ.

Холливудын хамгийн анхны киноны зургийг хоёр өдрийн дотор авчээ. Энэ нь найруулагч Дэвид Уорк Граффитын “Хуучин Калифорнид” гэдэг кино гэнэ. Удалгүй Калифорнийн захирагч болдог эрээс олсон хүүхдээ хүмүүжүүлж буй испани эмэгтэйн тухай кино байж.

Холливудыг үндэслэгчдийг шашны хамтлаг гэж үзэж байжээ. Тэд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглож, хотод сүм барихаар шийдсэн хүмүүст үнэгүй газар санал болгож байсан гэнэ.

Холливудын киностудийн анхны зургийн асрыг Томас Эдисоны (зохион бүтээгч, бизнесмэн) лабораторийн хажууд барьсан бөгөөд 638,67 доллараар босчээ.

“Сармагчнуудын гараг” киноны зураг авах үеэр нүүр будагч, нүүр хувиргагчдын үйлчилгээнд хамгаас их мөнгө зарцуулжээ. Үүний нийт өртөг нь нэг сая доллар байсан бөгөөд киноны төсвийн 17% болж байжээ.

Ирвин Аллены “Үүр” киноны зураг авах үеэр оролцуулсан болон киноны студийн “хөлслөсөн” амьтад хамгийн олон байжээ. Тодруулахад 22 сая зөгий байсан байна.

1931 онд бүтээсэн “Викинг” кино хамгийн олон хүний аминд хүрсэн байна. Зураг авч байсан хөлөг онгоц дэлбэрснээр 27 хүн, түүний дотор найруулагч, зураглаач амь үрэгджээ.

“Хэн Виржини Вулфээс айдаг вэ?” гэдэг кино хамгийн өртөг ихтэй хар-цагаан кино болжээ. Киноны төсөв 7 сая 500 мянган доллар байсан байна. Жүжигчин Элизабет Тейлор, Ричард Бёртон нарын шагналаас болоод ийм их өртөгтэй болжээ.

370 783 930 – энэ бол киностудийн утасны дугаар биш. Энэ бол “Христийн шунал тачаал” гэдэг маш сайн болсон киноны кассын орлого юм

“Өнөөдөр ертөнц сүйрнэ” гэдэг кино гаргасан алдааныхаа тоогоор жинхэнэ толгой цохидог байна. Кинонд гаргасан алдааны талаар янз бүрийн сайтад бичсэнээр, уг кинонд 390 алдаа бүртгэгджээ.

Толгодын энгэр дэх “Холливуд” гэсэн томоо гэгчийн бичээсийг хараагүй хүн бий сэн билүү? Харин энэ үсгүүд ямар үнэтэйг хэн мэддэг вэ? 21 мянган доллар, та одоо мэдэж авав уу? Ийм үсгүүдийг суурилуулах үед ийм үнэтэй байхаас ч аргагүй байж. Тэгэхэд энэ нь үл хөдлөх хөрөнгийн “Hollywoodland” агентлагийн реклам төдий зүйл байжээ (удалгүй “Land”гэдэг үгийг авч хаясан байна). Одоо энэ бичээс олон нийтийн хүртээл болсон үнэт зүйл юм.

Одоо олон хүн кино урлагийнхныг хэтэрхий илэн далангүй байдлыг харуулдаг гэж загнаж зүхдэг. Гэвч үргэлж ийм байгаагүй. Нүцгэн эмэгтэйг эхэлж гаргасан анхны кино нь “Бурхадын охин” гэдэг кино байжээ. Ийм киноны тухайд гэвэл, загас наадуулж буйг дэлгэцнээ гаргахаас найруулагч эмээгээгүй байна. Энэ бол гол дүрд нь Хеди Ламаррын тоглосон “Хэт хөөрөл” гэдэг кино байжээ.

Жүжигчдийн дунд дээд амжилт тогтоосон хүмүүс бас бий. Тухайлбал,Жон Уэйн бусдаас олон гол дүрд тогложээ. Тэр нийтдээ 153 кинонд тоглосон байна.

Сэм Лукас гол дүрд тоглосон анхны хар арьстан жүжигчин байжээ. Тэр “Том авгын урц” гэдэг кинонд тоглосон байна.

Холливудэд хамгийн нэртэй жүжгийн зохиолч нь Уильям Шекспир юм. Түүний бүтээлүүдээр олон кино хийдэг байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ