Таны бие хэдэн настай вэ?

Энэ асуултад өгөх хариулт тийм ч хялбарбиш мэт санагдаж болох. Хүн өөрийгөө нэг л бүхэл бүтэн зүйл гэжүздэг хэдий ч, бие ньөчүүхэн жижиг хэсгүүд болох эсээс бүрддэг. Тэгэхлээр эдгээр өчүүхэн жижиг хэсэг бүр нь өөрийн гэсэн настай.

Тэгвэл бид насаа хэрхэн тооцоолох вэ гэсэн асуулт гарч ирнэ ээ дээ.Хүний бие махбодийн янз бүрийн эрхтэн болон эдийн хувьд бүрэн шинэчлэгдэх мөчлөг нь цаг хугацааны хувьд харилцан адилгүй байдаг байна. Энэ нь бидний биеийн нас...тогтвортой биш гэсэн үг.

1.Арьсны эс

Арьсны эсүүдийн бүрэн шинэчлэгдэх хугацаа нь 14 өдөр байдаг байна. Арьсны эсарьсны гүнд бүрэлдэж, аажимаар биеийнгадаргууд гарч ирээд,үхэж байгаа болон хогжируутаж байгаа хуучин эсийг орлодог.

2.Булчингийн эс

Араг ясыг бүрхэсэн булчингийн эд 15-16 жилийн мөчлөгтэйгээр бүрэн шинэчлэгддэг байна. Хүний нас эсийн шинэчлэгдэх хурдад нөлөөлдөг бөгөөдбид насжих тусам, энэ үйл явц удааширдаг аж.

3. Араг яс

Ясны эдийн эс бүрэн шинэчлэгдэх хугацаа нь 7-10 жил. Араг ясны бүтэцэд хуучин, залуу эсүүд нэгэн зэрэг ажилладаг. Ингэхдээтэнцвэргүй буруу хоололт шинэ эсийн чанарт муугаар нөлөөлж, олон хүндрэл үүсгэж мэднэ. Ясны эдөдөр бүр олон зуун сая шинэ эс ялгаруулдаг байна.

4. Цусны эс

Цусны эс нь 120-иос 150 өдөрт бүрэн шинэчлэгддэг аж. Эрүүл хүний бие махбодь нь үхэж байгаатайгаа адил тооны цусны эсийг өдөр бүр бий болгодог бөгөөд энэ ньянз бүрийн зориулалт бүхий 500 тэрбум орчим эстэй тэнцэнэ.

5. Ходоод

Тэжээлт бодисуудыг бие махбодийн доторшүүдэгходоодныдоторхи бүрхүүлийн эс маш түргэн – ердөө 3-5 өдөрт солигддогбайна. Ингэх зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд юу гэвэл эдгээр эс нь туйлын ноцтой орчин буюу хоол боловсруулах үйл ажиллагааг хариуцдаг ходоодны шүүс болон бусад ферментийн нөлөөнд өртөмтхий юм.

6. Гэдэс

5 өдөр болоод л шинэчлэгддэг гэдэсний дотор талын бүрхүүлийгнэг их анхаарахгүй бол, гэдэсний дундаж наслалтнь барагцаалвал 15-16 жил байдаг байна.

7. Элэг

Элэгний эс нийтдээ 300-500 өдөрт бүрэн шинэлэгддэг. Элэгний эсийн 75% алдагдахад,энэ эрхтэнердөө 3-4 сард бүрэн хэмжээгээрээ нөхөгдөх чадвартай юм.Тиймээс эрүүл хүн өөрийн эрүүл мэндэд онцын санаа зоволгүйгээр элэгнийхээ нэг хэсгийг хэрэгтэй хүнд шилжүүлэн суулгахаар өгч болно, тэр хэсэг нь дахин төлждөг байна.

8. Зүрх

Миокард буюу зүрхний булчингийн эдийн эс нь ерөөс шинэчлэгддэггүй гэж удаан хугацааны турш үзэж иржээ. Гэвч зүрхний булчин20 жилд барагцаалвал нэг удаа бүрэн шинэчлэгддэгийг саяхны судалгаа харуулсан байна.

9. Хараа

Нүдний болор өөрөө болон харааны мэдээлэл боловсруулдаг тархины эсхүний өөрийнх нь шиг тийм настай байдаг.Нүднийэвэрлэг бүрхэвчийн эсүүд л төлжиж, шинэчлэгддэг байна.Ингэхдэээвэрлэг бүрхэвч ньнэлээд түргэн бүрэн шинэчлэгддэг бөгөөд энэ мөчлөг нь 7-10 өдөр байдаг гэнэ.

10. Тархи

Гиппакамп буюу ой санамжийг хариуцдаг тархины хэсэг болон үнэр мэдрэх булцуу нь өөрийн эсийг тогтмол шинэчлэдэг байна.Ингэхдээ биеийн болон тархины идэвхижил өндөр байх тусамэдгээрхэсэгт шинэ нейронууд илүү их үүсдэг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ