Найман сая гаруй малыг вакцинжуулжээ


Манай улсад малын гоц халдварт өвчин жил бүр гарч, малчид, ард иргэд, мэрэгжилтнүүдийг нэлээд сандаргадаг. Тэгвэл энэхүү өвчний нөхцөл байдал, үнэлгээ, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэргэжилтнүүд хэлэлцлээ. Шинэ он гарснаар манай улсад хэд хэдэн газар малын гоц халдварт өвчин гарч хорио цээр тогтоосон юм.Үүнээс урьдчилан сэргийлж арванхоёрдугаар сараас эхлэн малын вакцинжуулалтын аян эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар нийт найман саягаруй малыг вакцинжуулалтад хамруулжээ. Энэхүү аян одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Сүүлийн жилүүдэд гараад байгаа малын гоц халдварт өвчин нь урд хилээрээ орж ирдэг гэсэн олон улсын шинжээчийн дүгнэлт гарсан аж.
Өнөөдрийн байдлаар нийт найман саягаруй малыг вакцинжуулалтад хамруулжээ.
“Бид зөвхөн дотооддоо вакцинжулалт хийгээд малын гоц халдварт өвчнөөс салж чадахгүй. Өнөөдөр өвчний голомтыг устгалаа гэхэд маргааш дахиад л халдвар гарна. Харин хилийн шугамандаа хяналт сайн тавих хэрэгтэй. Нэг ёсондоо эх үүсвэрийг нь үгүй хийх хэрэгтэй гэсэн үг. Мөн мал үндсэн хуулийн хамгаалалтад байдаг хэдий ч энэ бол хувийн өмч. Малчид бас өөрийн үүрэг, хариуцлагаа ухамсарлан шинжилгээнд сайн дураараа малаа хамруулдаг болмоор байгаа юм” гэж ХХААХҮЯ-ны мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн С.Батхуяг хэллээ.
Энэ чиглэлийн мэргэжилтнүүд 2030 он гэхэд шүлхий, хонины цэцэг, бог малын мялзан өвчнийг ор мөргүй устгах, галзуу, адууны томуу өвчний гарах магаадлалыг 80 хувиар бууруулахаар зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ. Ингэхдээ хөрш орон, бүсийн улсуудтай хамтран ажиллах аж.
Нэмж мэдээлэхэд, одоогийн байдлаар бөхөнгийн өвчлөл нэмэгдээгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ