Мохоки индианчууд өндрөөс айдаггүй

Мохоки хэмээх нэг сонин индиан омгийнхон АНУ, Канадын нутагт аж төрдөг байна. Энэ нь индиан омгуудаас хамгийн олон тоотой омог бөгөөд мохоки омгийнхон 60 мянга орчим хүн амтай гэнэ. Индиан омгийнхныөөрсдийнх нь удирддаг нутагт байх болсноор мохокичуудүслэг ан агнах, сал урсгах, зарим ньциркт хүртэл тоглох зэргээр чадах ядахаараа л амин зуулгаа залгуулдаг байжээ. 1886 онд энэ омгийн төлөөлөгчдөдамин зуулгын хэрэгслээ олох бас нэг боломж бий болсон бөгөөд тодруулвалКвебек мужийн Конавага гэдэг тосгоны дэргэд Гэгээн Лаврентийн голын дээгүүр төмөр замын гүүр барьж эхлэсэн аж.Энэ тосгонд суудаг байсан хэд хэдэн индиан хүн барилгын ажилд туслах ажилчнаар орохоор шийджээ. Мохокичууд өндрөөс огт айдаггүйг хэсэг хугацааны дараа барилгачид анзаарсан байна. Өндрийн бүтэц угсрах ажилд тусгайлан сонгож авсан туршлагатайугсрагчдыг тэдэнтэй зүйрлэхүйн аргагүй байжээ. Гүүр барьсан “Dominion Bridge” компанийн хувьд энэ нь жинхэнэолдвор болж, өндөрт бүтэц угсарч чадах ажилтан байнга дутагдаж байсан бөгөөд тэдэнд жирийн ажилчдыг бодвол хавьгүй ихцалин өгөхөд хүрдэг байсан байна. Хэсэг хугацаны хувьд 70 индиан ажиллах болж, тэд дараа нь Канад, АНУ-ынбараг бүх нутаг руу явцгаажээ.
1907 оны наймдугаар сард айшигт осол болж, дутуу баригдаад байсанКвебекийн гүүр нурж, олон арван ажилчин амь үрэгдсэний 35 нь мохоки омгийн хүмүүс байж.Гэвч тэд үүнээс айж эмээгээгүй бөгөөдих өндөрт ажиллахыг хүсэгчдийн тоо цөөрөөгүй, харин ч тэд өндрөөс огт айдлаггүйгээ чухамдаа харуулсан байна. Удалгүй Шинэ тивийн бараг бүхөндөр барилгад мохоки омгийн индианчуудтай тааралдаж болдог болжээ.Ялангуяа тэдхамгийн осолтой барилгад ажиллах дуртай байсан бөгөөд энд тэдэнд хоёр дахин их цалин өгдөг байсан байна. Мохокичуудын энэ сонин онцлогийн нууц чухам юунд байна вэ? Хэд хэдэн тайлбар байдаг аж.Жишээ нь энэ индианчуудолон зуун жилийн туршид уулын нарийн жимээр явж, ингэснээр өндрөөс айх гэдгийг мэдэхээ больсон болов уу гэж зохиолч Эдмунд Уилсон тайлбарлажээ. Өөр нэг тайлбараар бол,дайчин мохокичууд ерөөс айдсаа нуудаг, юу гэвэл жихнхэнэ эр хүнайж эмээх ёсгүй гэж үздэг байсан байна. Энэ омгийн эмэгтэйчүүдийн хүүхдүүдтэйгээ харьцдаг харьцаанд хамаг учир бий гэж зарим эрдэмтэн үздэг аж.Тодруулвал бяцхан хүүхдийг тусгайүүргэвчээр үүрч явдаг бөгөөд тиймээс төрсөн цагаасаа хүүхдийн тэнцвэрийн аппарат маш сайн хөгждөг байна.
ХХ зууны сүүлчээр дэлхий нийтээр энэ олмгийнхны тухай дахин сонсжээ.1990 онд мохоки омгийнхны эртний оршуулгын газрын сууриндээр гольфын талбай барихаар шийджээ.Үүнийг эсэргүүцсэн индианчууд хаалт хамгаалалт босгож, мөргөлдөөн болох үеэр нэг цагдаа амь үрэгдсэн байна.Удтал хэлэлцээ хийсний эцэст Канадын засгийн газар энэ маргаантай газрыг худалдан авч, түүнийг индианчуудад өгчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ