Хамгийн өвөрмөц сонин барималууд

Жил бүр жуулчид Микеланжело болон дэлхийн бусад нэртэй мастерын хамгийн алдартай хөшөө, бүтээлийн дэргэдолон зуун сая удаа зураг дардаг,харин эдгээрээснэг ихдутаад байхааргүйурлагийн өвөрмөц сонин бүтээлүүд тэдгээр гэрэл зургийн сүүдэрт дарагдаад байна уу даа гэлтэй. Тийнхүү бид ийм 10-топ бүтээлийг та бүхэнд танилцуулж байна.

Лас-Колиносын мустанг адуу

Энэ нь хэд хэдэн морийг дүрслэн харуулсан дэлхийн томоохон хөшөөний нэг юм. Уг хөшөө АНУ-ын Техас муж улсын Ирвинг гэдэг жижиг хотод байдаг. Бүтээлчид Техасыг эзэмшиж эхлэсэн тэр он жилүүдийн онцлог болох эрх чөлөөг эрхэмлэгч санааг ийм байдлаар дүрслэн үзүүлэхээр шийдсэн нь энэ ажээ.


Өөрийгөө нээхүй

Нью-Йоркт байдаг энэ хөшөө нь тун сонин зохиомжтой. Өнөөгийн нийгэмд хүн гадаад бүрхүүлийн нөхцөлд оршдог бөгөөд түүний хүрээнд хүн бүртодорхой дүрэм журмын дагуу өөрийгөө нээн харуулах ёстой гэж зохиогч үзжээ. Харин уг баримал нь хүн бүр амьдралдаа хэн болох,хэрвээ өөрт нь зориулагдсан хүрээ хязгаарын гадна гарвал өөрийгөө танин мэдэж чадах уу гэдэг талаар сайтар тунгаан бодохыг түүнд ойлгуулах гэсэнучиртай гэнэ.

Нэр үл мэдэх хүний хөшөө

Уг хөшөө польшийн Вроцлав хотод байдаг бөгөөд коммунизмын дараахи үеийн урлагийн өч төчнөөн бүтээлийннэг юм. Хувь хүнийг бүхий л боломжтой аргаар нухчин дарж байсан ч, жирийн польш хүмүүс коммунизмтай нууцаар тэмцсээр байсан 80-иад оны польшийн улс төрийн тогтолцоог харуулахаар зохиогч шийдсэн нь энэ ажээ.

Яргай загас

Загас агнуурын төвүүдийн нэг хэмээн алдаршсанамерикийн Портленд хотод эндхийн нэг рестораны ойролцоо байрлах хулд загаснысонин хөшөө бий.Энд орж ирсэн үйлчлүүлэгчдийгхамгийн янз бүрийн аргаар бэлтгэсэн энэ загасны махаар дайлдаг байна.

Голын захад байгаа хүмүүс

Сингапургт байдаг энэ ер бусын хөшөөний зохиогч нь эндхийн барималч Чонг Фах Чонг гэгч юм. Ижил нэртэй голын эрэгт аж төрдөг хүмүүсийнамсьдралын тухай сэдэв нь түүний дуртай сэдвүүдийн нэг бөгөөд ийм төрлийн олон баримал бүтээжээ.

Дунай мөрний эрэг дэх гутал

Унгарын нийслэл Будапешт хотоддайны жилүүдэд олон еврей хүнийг буудан хороосон тэр газарт ер бусын баримал бүтээжээ. Фашистууд тэднийг хотын голын эрэгт цуглуулан, гутлаа тайлахыг тушаагаад, дараа нь буудан алсан байна. Амь үрэгдэгсдийн цогцос усанд урсаж, харин эмгэнэлт явдал болсон газарттом, жижиг гутал, түүний дотор хүүхдийн гутлууд л үлджээ.

“Хүчирхийлэл сөнөтүгэй”

Нью-Йорк хотод байдаг бас нэг хөшөө.Зохиогч Карл Фредрик Рейтерсвордын гол санаа барималын нэрэнд туссан юм. 1980 онд босгосон энэ баримал нь дотнын анд нөхөр Жон Ленноны амь насыг бүрэлгэсний хариудтүүний илэрхийлсэн санаа болжээ.Уг зохиомж нь гол төмрийгнь зангидсан гар буу юм.


Дөнгөнөөс салжбайгаа нь

Филадельфи хотод босгосон баримал нь үхэлгүй мөнхийг үзэх гэсэн хүний хүсэл эрмэлзлэлийг харуулсан юм.Үзүүлсэн хүмүүсийн дүрс ньнойрноос сэрэхээс аваад мөнхийнамьдрал өөд хийх эхний алхам хүртлэх дөрвөн үе шатыг туулж буй нэг хувь хүнийг үзүүлж байна.

Хий үзэгдэл

Барималыг Лавтийн Клайпед хотод босгожээ. Хотод үр тариа нөөцлөх хэрэгтэй гэж 16 дугаар зууны сүүлчээрхамгаалагчдын нэгэнд сүнс хэлжээ гэсэн домог байдаг гэнэ. Тийнхүү сүнстэй нөхөрлөвөл хүн эд агуурсаар дутахгүй хэмээн үздэг аж.


Аялагчид

Уг сонин баримал ердөө дөрвөн жилийн өмнө Марсель хотод бий болжээ. Энэ нь олон хүнийг багтаасан зохиомж бөгөөд ингэхдээ хүн бүрт биеийн тодорхой эрхтэн байхгүй байх.Зохиогчийн ийм шийдэл юунаас үүдэлтэйг таах л үлдэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ