Ломоносов хоёр тонн жинтэй шагнал авч байжээ

Аугаа их шинэтгэгч үзэлт нэгдүгээр Петрийн охин хатан хаан Елизабета 1741 онд хаан ширээнд заларчээ. Харин 7 жилийн дараа оросын нэрт эрдэмтэн Михаил Васильевич Ломоносов Елизабетад зориулсан магтаал шүлэг бичиж, үүндээ хатан хааныг алдаршуулан дуурсгаж, түүний засаглалын үе Петрийн үеийнхээс дутуугүй байх болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Ломоносовын ийм магтаалдбаярласан Елизабетахааны хишиг болгон түүнийг 2000 рублиэр шагнасан нь18 дугаар зууны дунд үеийн хувьд асар их мөнгө байсан юм. Туайлбал, тэр үед нэг пүү (16 кг) буудай 64 копейкийн үнэтэй байж. Гэвч Елизабетагийн үед цаасан дэвсгэрт хэрэглэж байгаагүйд хамаг учир байгаа бөгөөд 20 жилийн дараа л Орост ийм дэвсгэрт гарчээ. Тийнхүү Ломоносов шагналаа зэс зоосоор авсан байна. Тэр үед нэг рубль нь барагцаалвал 900 грамм зэс зоос болж байсан учир,Ломоносовын шагнал нь1800 кг буюу бараг хоёр тонн жинтэй болжээ.

Тиймээс энэ их мөнгийг гэртээ хэрхэн аваачих вэ гэсэн асуудал эрдэмтэнд тулгарсан байна. Тэр үед түүний сууж байсан Васильевын аралд ачааг хүргэхэд нэлээд хэдэн морин тэрэг хөлслөхөд хүрчээ. Дашрамд дурдахад, бүр хоёрдугаар Екатеринагийн үед буюу далаад онд “сестрорецкий”гэсэн нэртэй зэс рубльгаргахаар оролдож байжээ. Энэ зоосыг Сестрорецкийн зоосныүйлдвэрт хийсэн байна. Гэвч ийм шинэ мөнгө гаргахыг улс орон таашаан хүлээж аваагүй бөгөөд нэг ширхэг ийм “зоосны” жин нь 888-аас 1024 грамм, 76 мм-ийн диаметртэй байжээ. Ийм зоосыг халаасандаа хийж явах нь төвөгтэй байснаас гадна,зоосыг үнэт металлаарбөөнөөр үйлдвэрлэхэдалт, мөнгө илтхүрэлцэхгүй байжээ.

Ийнхүү 1768 оны 12 дугаар сарын 29-нд хоёрдугаар Екатерина зарлиг гаргаж, авч явахад төвөгтэй зэс зоосыг дэвсгэртээр солих зорилгоор цаасан мөнгө гүйлгээнд гаргасан байна. Энэ мөнгөн тэмдэгт нь банкныбаримт баталгаа байсан нь үнэн бөгөөд хүссэн хүн бүр мөнгөн дэвсгэртийг металл зоосоор сольж болдог байжээ.

Төрөөсэхний үед гүйлгээнд байгаа бүх дэвсгэртийг металл мөнгөөр баталгаажуулахыг хатуу хянажбайсан байна. Яваандаа цаасан дэвсгэртүүд үнэт металлаар бага баталгаажих болж, улмаар үнэгүйджээ. Харин Сестрорецкийн рубль хадгалагдаж үлдсэн төдийгүй,өртөг нь ч нэлээд өссөн байна.

Дашрамд дурдахад хэдэн жилийн өмнө хадгалагдаж үлдсэн хуучин рубль дуудлага худалдаагаар 50 мянган швейцарь франкаар зарагджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ