Шоргоолжны тухай ер бусын баримтууд

Олон оронд шоргоолжийг ажилсаг чанарын бэлгэдэл хэмээн үздэг. Энэ гайхалтай амьтад хатуу зэрэг дэв, ажил үүргийн хуваарьтай, салбарласан хонгилоор сүлжилдсэн газар доорхи асар том хотууд бүхий өөрийн гэсэн иргэншлийг бий болгожээ. Үүнээс гадна, шоргоолж ямар ч нөхцөлд тэсч үлдэх чадвартай учир гайхалтай сайн дасан зохицож чаддаг байна.
1. Шоргоолж нь 110-130 сая орчим жилийн тэртээ хэдгэнэтэй төстэй амьтнаас үүсчээ. Шоргоолж нь динозавруудтай зэрэгцэн амьдарч байсан бөгөөд эдгээр аварга амьтдыг бодвол амьд үлдэж чадсан байна.
2. Шоргоолжны бүл нь хэдэн арваас хэдэн сая хүртэл шоргоолжноос бүрддэг аж.
3. Дэлхийд 12000 янз бүрийн төрлийн шоргоолж байдаг. Эдгээрийн хамгийн жижигхэн нь ердөө 0,07 сантиметр, хамгийн том нь 5 сантиметр байдаг байна.
4.Олон хүн термитийг шоргоолж гэж үздэг, гэтэл эдгээр нь шоргоолжны төрөл ч биш. Термитийн ойрын төрөл нь жоом юм.
5.Өчүүхэн биетэй шоргоолжнууд нь Дэлхийн амьтдын нийт биомассын 15-20% болдог нь сээр нуруутан амьтдын массаас их юм.
6. Манай гарагт ямар ч үед 10 орчим квадриллион (нэг квадриллион нь арвын 17 зэрэг буюу монголоор бол Ингүмэл)шоргоолж амьдардагийг эрдэмтэд тооцоолжээ. Энэ нь нэг хүнд нэг сая орчим шоргоолж ногдоно гэсэн үг юм.
7. Ажилчин шоргоолж нь 3 хүртэл жил амьдардаг бол, хатан шоргоолж 30 хүртэл жил амьдарч чаддаг байна.
8. Шоргоолж нь бусад төрлийн шоргоолжийг олзолж, өөрийн бүлийн төлөө ажиллуулдаг гэнэ.
9.Дэлхийн шоргоолжны хамгийн томоохон бүл нь нэг тэрбум гаруй шоргоолжноос бүрдэж, 5954 гаруй хавтгай дөрвөлжин километр газрыг эзлэдэг байна.
10. Шоргоолжны хүчил нь карбоны нэг суурьт ханасан хүчлүүдийн нэг юм.Е236 гэж тэмдэглэгддэг хүнсний нэмэлтийн хувиар бүртгэгджээ. Английн байгаль судлаач Жон Рэй 1670 онд ойн улаан шаргал шоргоолжноос шоргоолжны хүчлийг анх гаргаж авсан учир, үүнийг шоргоолжны хүчил гэж нэрлэх болжээ. Байгальд зөгий, халгай, шилмүүснээс бас илэрсэн юм. Арьс боловсруулах, малын тэжээл бэлтгэх, анагаах ухааны зорилгоор хэрэглэдэг.
11. Paraponera clavataгэдэг төрлийн шоргоолж хазвал, сүрхий өвддөг бөгөөд ингэхдээ өвдөлт бүтэн хоног үргэлжилж мэднэ. Ийм шоргоолжийг “суман шоргоолж” гэдэг бөгөөд түүнд хазуулсны дараа хэн нэг нь буудчихсан юм шиг санагддаг байна.
12. Шоргоолж өөрийн жингээс 5000 дахин хүнд зүйлийг өргөж чадна гэж эрдэмтэд үздэг. Харьцуулах үүднээс дурдахад, эмгэн хумс өөрийн жингээс ердөө арав дахин хүнд зүйлийг авч явж чаддаг байна.
13. Шоргоолж нь секундэд 7,62 сантиметр хурдалж чадна. Хүнтэй харьцуулвал, энэ нь цагт бараг 55 километр гэсэн үг юм.
14. Шоргоолж бол хамгийн ухаантай шавьж.Хэр тааруухан хэмжээтэй ч түүний тархи нь 250 мянган эсээс бүрддэг байна.
15. Шоргоолж нь хөлнийхөө ул, өвдөгөөр сонсдог бөгөөд эдгээр нь хөрсний хэлбэлзлийг мэдэрдэг байна.
16. Дорго шоргоолжийг дуртай нь аргагүй амтархан зооглодог. Дорго шоргоолжны үүрэнд хэлээ шургуулаад, урилгагүйгийчин рүү дайрч буй шоргоолжууд хэлэнд нь наалдахад, идшээ зүгээр л залигаж орхино.
17.Шоргоолжны бүл бүр өөрийн гэсэн үнэртэй байдаг.
18. Хатан шоргоолж нь гагцхүү өндөг л гаргана. Харин өндгөнүүдэд санаа тавих нь ажилчин шоргоолжнуудын үүрэг.
19. Зарим төрлийн шоргоолж үүр засдаггүй, нүүдлийн маягаар амьдардаг. Цааш хөдлөх цаг болоход, шоргоолжнууд өөрсдийн авгалдай, хүнсний нөөц, өндөг болон хатан шоргоолжоо цуглуулаад, замд гарна.
20. Бульдог хэмээх хар шоргоолжинд хазуулвал хүн үхэж ч мэднэ. Харин аз болоход үүний эсрэг ерөндөг бий болгожээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД
СЭТГЭГДЛҮҮД