Бие даан нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрийг ҮАГ хүлээн авч эхэллээ

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль зургаадугаар сарын 28-нд зохион байгуулагдана. Үүнтэй холбоотойгоор намууд өнгөрсөн сарын 22-24-ний өдрүүдэд нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дүгнэлт гаргуулахаар Үндэсний аудитын газарт хүргүүлсэн байдаг.

Тэгвэл бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хянаж дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт өнөөдрөөс /2024.04.22/ хүлээн авч эхэллээ. Мөрийн хөтөлбөрийг гурав хоногийн дотор буюу дөрөвдүгээр сарын 24-нийг хүртэл дараах цагуудад хүлээн авна. 

-2024.04.22 (Даваа гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл,

-2024.04.23 (Мягмар гараг) 08:30 минутаас 21:00 цаг хүртэл,

-2024.04.24 (Лхагва гараг) 08:30 минутаас 00:00 цаг хүртэл.

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 25 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 17 мин