ӨНӨӨДӨР: Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно

Өнөөдөр болох үйл явдал 

08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.

10:00 цагт: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан Төрийн ордонд болно.

-Зам, тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд энэ сарын 17-ныг хүртэл болно. 

-Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулганыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулна. 

Үзэсгэлэн: 

-Улаанбаатар хот болон БНСУ-ын Гвангжу хотын уран бүтээлчдийн хамтарсан “Бие биедээ тусах гэрэл” үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 25-ныг хүртэл гарна. 

Орон нутагт:

-Завхан аймагт Отгонтэнгэр хайрхны төрийн тахилга болно.

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэнг 8 дугаар сарын 30-ныг хүртэл зохион байгуулна.

Хилийн чанадад: 

  • “Долоогийн бүлэг”-ийн /G7/ дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-ныг хүртэл болно.
  • БНХАУ-ын Бээжин хотод 32 дахь удаагийн номын үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл болно.
  • АНУ-ын Вашингтон хотноо Дэлхийн банкнаас Жоржтауны их сургуультай хамтран зохион байгуулдаг Хөгжлийн эдийн засгийн жил тутмын олон улсын чуулга уулзалт /ABCDE/ энэ сарын 17-ныг хүртэл болно.      
  • ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна. 
  • Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ