“Алтан цом”-ын шинэ улиралд түрүүлсэн баг 500 саяын шагнал хүртэнэ

Алтан цомын нээлтийн барилдаан эхлэхэд дөрөв хоног үлдлээ. Нээлтийн барилдаан арваннэгдүгээр сарын 7-ны бямба гарагийн 14:00 цагт болно.

Тэгвэл шинэ улирлын “Алтан цом” барилдааны нийт шагналын сан 1 тэрбум 750 сая төгрөг бөгөөд түрүүлсэн баг 500 сая, дэд байр 300 сая, гуравдугаар байр 150 сая төгрөгийн шагнал тус тус гардана. Мөн хэсгийн барилдаанд авсан нэг давааг 250 мянган төгрөгөөр тооцож урамшуулах бөгөөд хэсгийн барилдааны ялалтын шагнал 8 сая төгрөг байх аж.

Харин нээлтийн барилдаанд дараах багууд учраа таарч барилдана. 

  • Увс нуур дэвжээ – “Миг даатгал” ХХК-ийн “Эв Монгол” баг

  • “АПУ, Скайтел” ХХК-ийн “АПУ Скайтел” баг – “М-Си-Эс” группийн “М-Си-Эс Энержи” баг

  • “Ажнай корпораци” ХХК-ийн “Ажнай” баг – “Таван Богд” группийн “Ховд дэвжээ” баг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ