ӨНӨӨДӨР: Засгийн газрын ээлжит хуралдаан болно
Өнөөдөр болох үйл явдал
08:00 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд болно.
13:00 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026, UNCCD COP17-гийн хүрээнд хэрэгжүүлэх WORLD AWARDS 2026 олон улсын төслийн хэвлэлийн хурал Богд Хааны ордон музейд болно.
15:00 цагт: COP17-гийн сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагуудын бүртгэл болон дипломат ёслол, дээд өндөр түвшний үйл ажиллагааг сурвалжлахад анхаарах зүйлс зэрэг асуудлаар уулзалт, сургалтыг “Ньюс кафе”-д зохион байгуулна.
18:30 цагт: Туульч О.Цагаанзамын 8 сарын 9-нд болох Жангар хайлах заллага болон “Язгуур соёлын наадам” өв соёлийн төслийг танилцуулах, үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөх хэвлэлийн хурал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн Open theatre, "Язгуур Монгол соёл өргөө" гэрт болно.
-Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Буянт-Ухаа спортын ордонд эхэлнэ.
-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх” 4 дэх удаагийн сургалт болж байна.
Үзэсгэлэн:
-“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарна.
-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.
Орон нутагт:
-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.
-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ