ӨНӨӨДӨР: COP17 хурлын үеэрх сэдэвчилсэн өдрүүд, үзвэр үйлчилгээний талаар мэдээлнэ

Өнөөдөр болох үйл явдал

10:00 цагт: Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын XVII бага хурал /COP17/-ын хүрээнд зохион байгуулах сэдэвчилсэн өдрүүд, амралтын өдрийн үзвэр үйлчилгээ, үйл ажиллагааны талаар ССАЖЗЯ-наас  мэдээлэл өгөх хэвлэлийн хурал МОНЦАМЭ агентлагт нээгдсэн СОР17 Мэдээллийн төвд болно.

10:00 цагт: Үер, гол усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, нийслэлийн хэмжээнд нөхцөл байдлын талаар НОБГ-т мэдээлэл хийнэ.

14:00 цагт: Боловсролын салбарын 2027 оны төсвийн төсөлд санал авах уулзалт ШУТИС-ийн хурлын зааланд болно.

-ШУТИС болон БНСУ-ын Гунжүгийн ҮИС-ийн хамтарсан төслийн хүрээнд “Чингис хаан” үндэсний музейгээс зохион байгуулж буй “Соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын мэргэжилтний чадавхыг бэхжүүлэх”  4 дэх удаагийн сургалт болж байна.

-ЮНЕСКО-гийн өвд бүртгэлтэй Бурхан халдун хайрхан, Хархорум, Орхоны хөндийн дурсгалт газрыг холбосон хаад язгууртнуудтай холбоотой дурсгал, биет ба биет бус өвийг судлан, сурталчилж таниулах, хадгалж хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий “Хаадын зам-2026” үйл ажиллагаа үргэлжилнэ. 

Үзэсгэлэн:

-“Хязгааргүйг тэврэх нь: Жузеппе Туччигийн мөнхийн эрэл хайгуул” үзэсгэлэн “Чингис хаан” үндэсний музейд гарна.

-"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн энэ сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд гарна.

Орон нутагт:

-Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.

Хилийн чанадад:

-Эмэгтэйчүүдийн дунд явагддаг “Тур де Франс” олон өдрийн дугуйн уралдаан Франц, Швейцарын нутагт энэ сарын 9-нийг хүртэл болно.

-Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лийдс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” олон улсын тусгай үзэсгэлэн 11 дүгээр сарын 1-нийг хүртэл гарна.  

-Венецийн дүрслэх урлагийн олон улсын 61 дэх удаагийн биеннальд Монголын уран бүтээлчид “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” үзэсгэлэнгээр 11 дүгээр сарын 22-ныг хүртэл оролцоно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ