НӨАТ-ын II улирлын буцаан олголтоосоо 79,879 иргэн нийт НЭГ ТЭРБУМ төгрөгийн татвараа төлөв
2026 оны II улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны долоодугаар сарын 20-23-нд ebarimt системээр хүлээн авсан.
Энэ хугацаанд 79,879 иргэн нийт нэг тэрбум төгрөгийн татвараа буцаан олголтоосоо төлсөн байна.
Мөн энэ сард багтаж 2026 оны II улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ