Б.Баасанхүү, Э.Ариунболд нар “ARA OPEN-2026”-д түрүүлэв

Архангай аймагт зохион байгуулагдаж буй жүдо бөхийн насанд хүрэгчдийн “ARA OPEN-2026” нээлттэй тэмцээний эхний өдрийн барилдаанууд өндөрлөж, долоон жингийн аваргууд тодорлоо. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, Парисын олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн аварга Б.Баасанхүү түрүүлж, алтан медаль хүртэв. Парисын олимпын дараа хэсэг хугацаанд завсарлага авсан тэрбээр өнгөрсөн зургадугаар сард болсон “Улаанбаатарын Их дуулга” тэмцээнд медалиас мултарсан ч энэ удаа формоо сэргээж, өрсөлдөгчдөө дараалан ялсаар аваргын тавцанд зогслоо. Харин өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт, ОУХМ Ж.Анударь мөнгөн медаль хүртэж, тун сайн барилдаан үзүүлэв.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин, дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд аваргаллаа. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд “Мон-Алтиус Цагаанбаатар академи”-ийн өсвөрийн дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Мэндсайхантай хүч сорьж, нэмэлт цагт ялалт байгуулсан юм.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д энэ оны Азийн аварга, өсвөрийн дэлхийн аваргын хүрэл медальт М.Нандин-Эрдэнэ түрүүлэв. Тэрбээр финалд “Алдар” спорт хорооны Б.Уранзаяаг юүко үнэлгээгээр ялж, алтан медалийн эзэн болсон бол хүрэл медалийг Г.Цогзолмаа, Д.Сарантуяа нар хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өнгөрсөн жилийн Парисын Их дуулгын хүрэл медальт Ө.Жанцандорж аваргалсан байна. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд дэлхийн аваргын хүрэл медальт К.Ёолкийг ялж түрүүлжээ. Мөн эмэгтэйчүүдийн 57 кг-д Т.Ариунзаяа, эрэгтэйчүүдийн 73 кг-д Э.Гансүх, эмэгтэйчүүдийн 63 кг-д Л.Энхрийлэн нар жингийн аваргаар тодорлоо.

Жингийн дүн

Эмэгтэйчүүдийн 48 кг

  • Алт: Б.Баасанхүү (“Сүлд” спорт хороо)
  • Мөнгө: Ж.Анударь (“Женко” клуб)
  • Хүрэл: Г.Наранцэцэг (“Алдар” спорт хороо)
  • Хүрэл: Б.Урангоо (“Виннер” клуб)

Эрэгтэйчүүдийн 60 кг

  • Алт: Э.Ариунболд (“Алдар” спорт хороо)
  • Мөнгө: Н.Мэндсайхан (“Мон-Алтиус Цагаанбаатар академи”)
  • Хүрэл: Б.Энэбиш (“Бөх Билэгт” дэвжээ)
  • Хүрэл: Б.Бат-Энэрэл (“Мон-Алтиус Цагаанбаатар академи”)

Эмэгтэйчүүдийн 52 кг

  • Алт: М.Нандин-Эрдэнэ (“Гүрү Дожо”)
  • Мөнгө: Б.Уранзаяа (“Алдар” спорт хороо)
  • Хүрэл: Г.Цогзолмаа (“Мон-Алтиус Цагаанбаатар академи”)
  • Хүрэл: Д.Сарантуяа (“Борнуур” клуб)

Эрэгтэйчүүдийн 66 кг

  • Алт: Ө.Жанцандорж (“Алдар” спорт хороо)
  • Мөнгө: К.Ёолк (“Хилчин” спорт хороо)
  • Хүрэл: Ө.Бямбасүрэн (Хэнтий аймаг)
  • Хүрэл: Ё.Басхүү (“Хилчин” спорт хороо)

Эмэгтэйчүүдийн 57 кг

  • Алт: Т.Ариунзаяа (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгө: Б.Алтанцэцэг (“Женко” клуб)
  • Хүрэл: Л.Сосорбарам (“Алдар” спорт хороо)
  • Хүрэл: Э.Номинтуяа (“Женко” клуб)

Эрэгтэйчүүдийн 73 кг

  • Алт: Э.Гансүх (“Хилчин” спорт хороо)
  • Мөнгө: О.Ууганбаяр (“Хүлэг” дэвжээ)
  • Хүрэл: Б.Эрхэмбаяр (“Алдар” спорт хороо)
  • Хүрэл: Л.Энхдөл (“Хилчин” спорт хороо)

Эмэгтэйчүүдийн 63 кг

  • Алт: Л.Энхрийлэн (“Сүлд” спорт хороо)
  • Мөнгө: Б.Ганхайч (“Алдар” спорт хороо)
  • Хүрэл: Х.Маралмаа (“Гүрү Дожо” клуб)
  • Хүрэл: Г.Энхжин (“Женко” клуб)

СЭТГЭГДЭЛ БИЧИХ